Голомт банк ногдол ашиг хуваарилж эхэллээ
Цахилгаан дугуй, мотоцикл (суррон), скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсжээ
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
Т.Даваадалайг баривчилсан шийдвэрийг “Үндэслэл хангалтгүй“ гэх шалтгаанаар хүлээн авахаас татгалзсан
Н.Цэрэнсамбуу: ЭТТ иргэн Г.Хажидмаад нэг тэрбум төгрөг өгөөгүй, энэ бол гүтгэлэг
Баруун бүсийн хурдан морины уралдааныг Завхан аймагт зохион байгуулна
Хуулийн салбарт "цахимжих" ажил эрчимжиж байна
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
Гэрлэлтийн лавлагааг хорооноосоо авдаг боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Том төрөөс–Ухаалаг төр рүү” санаачилгыг нийслэл манлайлан хэрэгжүүлэхээр “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөр боловсруулан НИТХ-аар батлуулсан. Хөтөлбөрийн эхлэл болгож төрийн зарим үйлчилгээг засаг захиргааны хамгийн анхан шатны нэгж болох хороонд шилжүүлэх ажлын нээлт өчигдөр боллоо. Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн 50 хороо иргэдийн шилжилт хөдөлгөөний бүртгэл, байнгын оршин суугаа газрын хаягийн бүртгэлээс гадна иргэний гэрлэлтийн бүртгэл, гэрлэлт цуцлалт, гэрлэлт сэргээлт, төрсний гэрчилгээний дахин олголт, гэрлэлтийн баталгааны дахин олголт, иргэний үнэмлэхийн болон хаягийн бүртгэлийн лавлагааг өнөөдрөөс олгох боломжтой болж байна.
Нийслэлийн Засаг дарга энэхүү үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээг анхан шатны нэгж хороодод шилжүүлснээр төрийн үйлчилгээ иргэнд ойртож, нийслэлийн иргэд чирэгдэлгүйгээр, хүнд сурталгүйгээр, олон шат дамжлагагүйгээр үйлчилгээ авах боломжтой болно гэсэн үг. Энэ жилдээ багтаан төвийн зургаан дүүргийн бүх хороодыг шилэн кабельд холбож, улсын бүртгэлийн 20 гаруй үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэ бүхнийг хийж хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж байгаа Улсын бүртгэлийн хамт олонд баярлаж, талархаж байгаагаа илэрхийлье” гэлээ.

0 Сэтгэгдэл