Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт 64 хувьтай байна
448 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖААЛЛАА
УУРХАЙЧДЫН УСАН БАССЕЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Нүүдэлчдийн язгуур өв, хөгжмийн нэгэн чухал соёл "Аман хэл хуур"-ын өдөр энэ сарын 30-нд тохионо
Холливудын хамгийн орлоготой бас үнэтэй жүжигчид
Холлиудын од байна гэдэг ашиг орлогын үүд нээгдэнэ гэсэн үг. Энэ бол жүжигчин гэж дуудуулах болсон хүн бүрийн мөрөөдөл. Гэхдээ кино бол бизнес. Бизнесийн хуулийн дагуу л энд ертөнцөд үйл явдал өрнөнө.
Саяхан Forbes Холливудын хамгийн өндөр үнэтэй жүжигчдийг нэрлэсэн. Энэ жагсаалтыг Жонни Депп жилд 75 сая ам.долларын орлого олсноороо тэргүүлсэн юм. Харин бүсгүйчүүдийг Сандра Баллок 56 сая ам.долларын орлогоор тэргүүлжээ. Тэгвэл хэний тоглосон кино хамгийн их ашиг орлого олж чадсан бэ гэдгийг энэ удаад жагсаасан байна.
1.Том Хэнкс
Оскарын шагналт жүжигчин Том Хэнксийн тоглосон кино дэлхийн кино театруудаас гурван тэрбум 971 сая ам.долларын орлого олжээ. Хамгийн их орлого олсон киногоор нь “Форест Гамп”, “Аполлон 13”. Мөн тэрээр ашиг орлого өндөртэй найруулагч, продюсер юм.
2. Эдди Мерфи
Жүжигчин, найруулагч, зохиолч, дуучин, инээдмийн жүжигчин гээд түүний авьяасыг “ухаж” баршгүй. Түүний тоглосон бүх кино Оскарт нэр дэвшдэг гэдэг. Мерфигийн тоглосон кино нь гурван тэрбум 713.6 сая ам.доллар олжээ. “Беверли-Хиллзийн цагдаа”, “Чөтгөр авсан профессор”, “Шрек”-ийн илжиг гээд түүний дүрүүд нь дэлхий нийтийн танил болжээ.
3.Харрисон Форд
“Индиан Жонс” гэж түүнийг дэлхий нэрлэдэг болжээ. Харрисон Форд энэ жагсаалтын гуравт гурван тэрбум 424 сая ам.долларын орлогоор оржээ.
4. Робин Уильямс
Жүжигчний гараагаа “ Марк Минди хоёр” олон ангит киногоор эхэлсэн тэрээр өнөөдөр хоёр тэрбум 962 сая ам.долларын орлого олжээ. Тэрээр 1997 онд Оскарын эзэн болсон билээ.
5. Сэмюэл Л. Джексон
Тэрээр өөрийн жүжигчний гараагаа эхэлснээс хойш 100 дахь кинондоо тоглосон байна. “Forbes”-ийн бичсэнээр түүний тоглосон кино хоёр тэрбум 895 сая ам.долларын орлого олжээ. Түүнийг энэ оны сүүлээр хэд хэдэн кинонд тоглосноор нь харах бололтой.
6. Том Круз
Хоёр тэрбум 871 сая ам.долларын орлогоор тэрээр эхний зургаад жагсчээ. Тэрээр сүүлийн 10 жилийн турш маш олон кинонд тоглосон бөгөөд цөөнгүй нь хит болсон аж. “Эрсдэлтэй бизнес”, “Жерри Магуайер” мөн удахгүй “Биелэгдэшгүй даалгавар 4” киногоор үзэгчидтэйгээ уулзана.
7. Морган Фриман
Дэлхийн кино ертөнцийн агуу оддын нэг нь бол Морган Фриман. Түүний тоглосон кинонууд хоёр тэрбум 790 сая ам.доллар цуглуулсан байна.” Гудамжны залуу”, “Хатагтай Дэйзигийн жолооч”, “Шоушенкаас оргосон нь” зэрэг киногоороо Оскарт нэр дэвшсэн ч “ Сая долларын бүсгүй” киноны дасгалжуулагчийн дүрээр авсан юм.
Саяхан Forbes Холливудын хамгийн өндөр үнэтэй жүжигчдийг нэрлэсэн. Энэ жагсаалтыг Жонни Депп жилд 75 сая ам.долларын орлого олсноороо тэргүүлсэн юм. Харин бүсгүйчүүдийг Сандра Баллок 56 сая ам.долларын орлогоор тэргүүлжээ. Тэгвэл хэний тоглосон кино хамгийн их ашиг орлого олж чадсан бэ гэдгийг энэ удаад жагсаасан байна.
1.Том ХэнксОскарын шагналт жүжигчин Том Хэнксийн тоглосон кино дэлхийн кино театруудаас гурван тэрбум 971 сая ам.долларын орлого олжээ. Хамгийн их орлого олсон киногоор нь “Форест Гамп”, “Аполлон 13”. Мөн тэрээр ашиг орлого өндөртэй найруулагч, продюсер юм.
2. Эдди Мерфи Жүжигчин, найруулагч, зохиолч, дуучин, инээдмийн жүжигчин гээд түүний авьяасыг “ухаж” баршгүй. Түүний тоглосон бүх кино Оскарт нэр дэвшдэг гэдэг. Мерфигийн тоглосон кино нь гурван тэрбум 713.6 сая ам.доллар олжээ. “Беверли-Хиллзийн цагдаа”, “Чөтгөр авсан профессор”, “Шрек”-ийн илжиг гээд түүний дүрүүд нь дэлхий нийтийн танил болжээ.
3.Харрисон Форд“Индиан Жонс” гэж түүнийг дэлхий нэрлэдэг болжээ. Харрисон Форд энэ жагсаалтын гуравт гурван тэрбум 424 сая ам.долларын орлогоор оржээ.
4. Робин УильямсЖүжигчний гараагаа “ Марк Минди хоёр” олон ангит киногоор эхэлсэн тэрээр өнөөдөр хоёр тэрбум 962 сая ам.долларын орлого олжээ. Тэрээр 1997 онд Оскарын эзэн болсон билээ.
5. Сэмюэл Л. ДжексонТэрээр өөрийн жүжигчний гараагаа эхэлснээс хойш 100 дахь кинондоо тоглосон байна. “Forbes”-ийн бичсэнээр түүний тоглосон кино хоёр тэрбум 895 сая ам.долларын орлого олжээ. Түүнийг энэ оны сүүлээр хэд хэдэн кинонд тоглосноор нь харах бололтой.
6. Том Круз Хоёр тэрбум 871 сая ам.долларын орлогоор тэрээр эхний зургаад жагсчээ. Тэрээр сүүлийн 10 жилийн турш маш олон кинонд тоглосон бөгөөд цөөнгүй нь хит болсон аж. “Эрсдэлтэй бизнес”, “Жерри Магуайер” мөн удахгүй “Биелэгдэшгүй даалгавар 4” киногоор үзэгчидтэйгээ уулзана.
7. Морган ФриманДэлхийн кино ертөнцийн агуу оддын нэг нь бол Морган Фриман. Түүний тоглосон кинонууд хоёр тэрбум 790 сая ам.доллар цуглуулсан байна.” Гудамжны залуу”, “Хатагтай Дэйзигийн жолооч”, “Шоушенкаас оргосон нь” зэрэг киногоороо Оскарт нэр дэвшсэн ч “ Сая долларын бүсгүй” киноны дасгалжуулагчийн дүрээр авсан юм.
0 Сэтгэгдэл























