Голомт банк ногдол ашиг хуваарилж эхэллээ
Цахилгаан дугуй, мотоцикл (суррон), скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсжээ
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
Т.Даваадалайг баривчилсан шийдвэрийг “Үндэслэл хангалтгүй“ гэх шалтгаанаар хүлээн авахаас татгалзсан
Н.Цэрэнсамбуу: ЭТТ иргэн Г.Хажидмаад нэг тэрбум төгрөг өгөөгүй, энэ бол гүтгэлэг
Баруун бүсийн хурдан морины уралдааныг Завхан аймагт зохион байгуулна
Хуулийн салбарт "цахимжих" ажил эрчимжиж байна
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
Цоохор ирвэсийн арьс худалдаалах гэж байсныг илрүүлжээ
Эрүүгийн цагдаагийн газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс энэ оны эхний дөрвөн сард гурван ноцтой хэрэг илрүүлжээ.
Хоёрдугаар сарын 10-ны өдөр Говь-Алтай аймгийн харъяат “М”, “Ө” нар Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор нэн ховор амьтанд тооцогдож агнахыг хориглосон цоохор ирвэсийг хууль бусаар агнаж Улаанбаатар хотод авчиран зарахаар завдсаныг илрүүлжээ.
Мөн гуравдугаар сарын 14 өдөр Говь-Алтай аймгийн Тонхил сумын харъяат “Т”, “Х” нар нь мөн цоохор ирвэсийг агнаж арьсыг нь Улаанбаатар хотод авчран зарахаар завдсан үйлдэл, дээрх “Х” гэгч нь хэрэгт шалгагдаж байх хугацаандаа энэ оны 03 дугаар сарын 19-ний өдөр “Б” гэгчийн хамтаар дахин нэг тооны цоохор ирвэсийг бусдад худалдахыг завдсаныг илрүүлсэн байна.
Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын харьяат “Ш” нь гуравдугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор ховор амьтны жагсаалтад бүртгэгдэж агнахыг хориглосон нэг тооны хүрэн баавгайн арьс, нэн ховор амьтанд тооцогдсон 12 тооны баданга хүдэрийн заарыг зарахаар хууль бусаар тээвэрлэж явсан байна.
Түүнчлэн энэ сарын 10-ны өдөр “М” нь дэлхийд ховордож олон улсын хэмжээнд агнахыг хориглосон /CITES-ийн нэгдүгээр хавсралтанд бүртгэгдсэн/ сибирийн барын арьс нэгийг зарахаар тээвэрлэж явсан үйлдлийг тус тус илрүүлсэн байна.
Эрүүгийн цагдаагийн газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс энэ оны эхний дөрвөн сард гурван ноцтой хэрэг илрүүлжээ.Хоёрдугаар сарын 10-ны өдөр Говь-Алтай аймгийн харъяат “М”, “Ө” нар Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор нэн ховор амьтанд тооцогдож агнахыг хориглосон цоохор ирвэсийг хууль бусаар агнаж Улаанбаатар хотод авчиран зарахаар завдсаныг илрүүлжээ.

0 Сэтгэгдэл