Голомт банк ногдол ашиг хуваарилж эхэллээ
Цахилгаан дугуй, мотоцикл (суррон), скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсжээ
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
Т.Даваадалайг баривчилсан шийдвэрийг “Үндэслэл хангалтгүй“ гэх шалтгаанаар хүлээн авахаас татгалзсан
Н.Цэрэнсамбуу: ЭТТ иргэн Г.Хажидмаад нэг тэрбум төгрөг өгөөгүй, энэ бол гүтгэлэг
Баруун бүсийн хурдан морины уралдааныг Завхан аймагт зохион байгуулна
Хуулийн салбарт "цахимжих" ажил эрчимжиж байна
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
С.Зориг агсны нэрэмжит тэмцээнд Б.Хатанбаатар тэргүүллээ
Монголын ардчиллын анхдагч, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны нэрэмжит “Монгол ухаан-2014” шатрын тэмцээнд ОУИМ Б.Хатанбаатар тэргүүллээ.
Тус тэмцээн 2014 оны дөрөвдүгээр сарын 18-20-нд Гадаад харилцааны яамны байранд уламжлал ёсоор болсон бөгөөд 194 шатарчин таван ангилалд шилдгүүдээ тодруулсан байна. Эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ангилэлд тэргүүн байрт Их мастер Б.Хатанбаатар шалгарсан бол хоёрдугаар байрт ФМ С.Ган-Од, гуравдугаар байрт СМ Б.Галмандах тус тус шалгарлаа.
Харин эмэгтэйчүүдийн ангилалд: тэргүүн байрт ФМ /эмэгтэйчүүдийн/ У.Лхамсүрэн дэд байрт ФМ Б.Янжинлхам, гуравт О.Өлзийхишигжаргал нар тус тус тодорлоо. Тус тэмцээний 13 хүртэлх насны хөвгүүдийн ангилалд: Ц.Ашид тэргүүлсэн бол ФДМ Э.Баасансүрэн, Ц.Тэнгис нар хоёр, гуравдугаар байр эзэллээ. Харин 13 хүртэлх охидын ангилалд: ФМ Т.Мөнхзул тэргүүлж, хоёрдугаар байрт Д.Хонгорзул, гуравдугаар байр Б.Цолмон тус тус шалгарлаа.
Харин 50-аас дээш насны эрэгтэй шатарчдаас ОУМ Л.Мягмарсүрэн тэргүүн байр эзэлж ФМ Ж.Лхагваа, ДМ Д.Дамдин нар удаалжээ. Энэ ангилалд эмэгтэй шатарчдаас тэргүүн байрт ДМ Д.Сэржмядаг, хоёрдугаар байрт ФМ Ш.Батцэнгэл, гуравдугаар байрт СМ Д.Соёлмаа нар тус тус шалгарлаа. Гадаадын шатарчдаас тусгай байрын шагналыг ахмадаас С.Аюучеева, Б.Жанов, Л.Дима, Г.Лубсан нар тус тус хүртжээ.
Монголын ардчиллын анхдагч, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны нэрэмжит “Монгол ухаан-2014” шатрын тэмцээнд ОУИМ Б.Хатанбаатар тэргүүллээ.Тус тэмцээн 2014 оны дөрөвдүгээр сарын 18-20-нд Гадаад харилцааны яамны байранд уламжлал ёсоор болсон бөгөөд 194 шатарчин таван ангилалд шилдгүүдээ тодруулсан байна. Эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ангилэлд тэргүүн байрт Их мастер Б.Хатанбаатар шалгарсан бол хоёрдугаар байрт ФМ С.Ган-Од, гуравдугаар байрт СМ Б.Галмандах тус тус шалгарлаа.

0 Сэтгэгдэл