Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Лондонд зодоглох жүдочдын нэрсийг зарлалаа
Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос “Лондон-2012” олимпийн наадамд
зодоглох эрхээ шууд авч буй 252 тамирчны нэрсийг зарлалаа. ОУЖБХ-ны
дүрмийн дагуу эрэгтэйчүүдийн долоон жинд эхний 22, эмэгтэйчүүдийн долоон
жинд чансаагаараа эхний 14-т эрэмбэлэгдсэн бөхчүүд шууд Лондонг зорих
эрхтэй болж байгаа юм. Ингээд нийт 252 бөх олимпийн эрхээ авч байна.
Монголын жүдочдын тухайд эрэгтэй, эмэгтэй тус бүр дөрвөн жинд нийт 12
тамирчин олимпийн эрх бүхий байрлалд эрэмбэлэгдээд байгаа. Гэхдээ аль
жинд ямар тамирчнаа илгээхээ улс нь шийдэх тул Монголын нийт найман
жүдоч Лондонгийн татамид хүч сорих болж байна.
Эрхээ авч буй тамирчд:
Эрэгтэй:
60 кг: Д.Төмөрхүлэг /596 оноо, 9-рт/, Г.Болдбаатар /594 оноо, 12-рт/, Ч.Болдбаатар /550 оноо, 15-рт/
66 кг: Х.Цагаанбаатар /1164 оноо, 2-рт/, С.Мияарагчаа /890 оноо, 9-рт/
73 кг: С.Ням-Очир /860 оноо, 5-рт/
-100 кг: Н.Түвшинбаяр /896 оноо, 5-рт/, Б.Тэмүүлэн /622 оноо, 13-рт/
Эмэгтэй:
48 кг: М.Уранцэцэг /690 оноо, 5-рт/
52 кг: М.Бундмаа /1302 оноо, 2-рт/
63 кг: Ц.Мөнхзаяа /814 оноо, 7-рт/
-78 кг: П.Лхамдэгд /900 оноо, 7-рт/
Олимпийн наадмын эрхийн оноо олгох уралдаан, тэмцээн өнгөрөгч дөрөвдүгээр сард өрнөсөн тивүүдийн аварга шалгаруулах тэмцээнээс дуусгавар болж, ОУЖБХ ийнхүү эцсийн байдлаар олимпод зодоглох тамирчдын нэрсийг гаргаж байна. Гэхдээ тус холбооны тивүүдэд эрх олгох дүрмээр дээрх 252 тамирчнаас гадна дахин 100 жүдочид олимпийн наадамд хүч үзэх боломж олгоно, ингэхдээ нэг улсаас нэг л тамирчинг сонгох ажээ. Тэдгээр 100 тамирчны нэрсийг тавдугаар сарын 10-нд зарлах юм байна.

0 Сэтгэгдэл