Голомт банк ногдол ашиг хуваарилж эхэллээ
Цахилгаан дугуй, мотоцикл (суррон), скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсжээ
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
Т.Даваадалайг баривчилсан шийдвэрийг “Үндэслэл хангалтгүй“ гэх шалтгаанаар хүлээн авахаас татгалзсан
Н.Цэрэнсамбуу: ЭТТ иргэн Г.Хажидмаад нэг тэрбум төгрөг өгөөгүй, энэ бол гүтгэлэг
Баруун бүсийн хурдан морины уралдааныг Завхан аймагт зохион байгуулна
Хуулийн салбарт "цахимжих" ажил эрчимжиж байна
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлохыг хориглолоо
Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/293 дүгээр захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох, тээвэрлэхийг түр хориглох, хүнд даацын авто машины тээвэрлэлтэд тавих хяналтыг эрчимжүүлэхээр боллоо.
Захирамжид нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашиглаж буй аж ахуйн нэгжүүд өөрсдийн хөрөнгөөр технологийн хатуу хучилттай автозам, логистикийн төв байгуулах хүртэл олборлолт хийх, нийслэлийн нутаг дэвсгэрээр тээвэрлэлт хийхийг түр хориглож хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгосон байна. Мөн технологийн хатуу хучилттай авто зам, логистикийн төв байгуулахад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллахыг нийслэлийн Авто замын газарт даалгасан байна. Түүнчлэн байгаль орчны нөлөөллийн үнэлгээний дагуу байгаль орчны менежмент төлөвлөгөөний хэрэгжилт хангуулж, эвдсэн газрын хэмжээг тогтоож тухайн талбайн 75-аас доошгүй хувийг тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдээр нөхөн сэргээлгэх ажлыг зохион байгуулах, шаардлагатай бол тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэхээр үүрэг болгосон юм.
Тус захирамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй цемент зуурмагны үйлдвэрүүд, барилга барьж буй барилгын компаниудыг хашаан дотроо болон засмал зам руу нийлэх хэсэгт тээврийн хэрэгслийн дугуйг цэвэрлэх зориулалтын хоёр талбайтай болгож, шаардлагыг биелүүлээгүй аж ахуйн нэгжүүдэд ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгохгүй байхаар боллоо.
Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/293 дүгээр захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох, тээвэрлэхийг түр хориглох, хүнд даацын авто машины тээвэрлэлтэд тавих хяналтыг эрчимжүүлэхээр боллоо.Захирамжид нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашиглаж буй аж ахуйн нэгжүүд өөрсдийн хөрөнгөөр технологийн хатуу хучилттай автозам, логистикийн төв байгуулах хүртэл олборлолт хийх, нийслэлийн нутаг дэвсгэрээр тээвэрлэлт хийхийг түр хориглож хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгосон байна. Мөн технологийн хатуу хучилттай авто зам, логистикийн төв байгуулахад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллахыг нийслэлийн Авто замын газарт даалгасан байна. Түүнчлэн байгаль орчны нөлөөллийн үнэлгээний дагуу байгаль орчны менежмент төлөвлөгөөний хэрэгжилт хангуулж, эвдсэн газрын хэмжээг тогтоож тухайн талбайн 75-аас доошгүй хувийг тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдээр нөхөн сэргээлгэх ажлыг зохион байгуулах, шаардлагатай бол тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэхээр үүрэг болгосон юм.
Тус захирамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй цемент зуурмагны үйлдвэрүүд, барилга барьж буй барилгын компаниудыг хашаан дотроо болон засмал зам руу нийлэх хэсэгт тээврийн хэрэгслийн дугуйг цэвэрлэх зориулалтын хоёр талбайтай болгож, шаардлагыг биелүүлээгүй аж ахуйн нэгжүүдэд ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгохгүй байхаар боллоо.
0 Сэтгэгдэл
























