БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Ашигт малмалаас төсөвт орох орлогын биелэлт 34.9 хувьтай байна
Энэ онд дэлхийн эдийн засгийн хямралын нөлөөгөөр ашигт малтмалын үнэ унасан, манай улсад орж ирэх хөрөнгө оруулалт саарсан гээд бэрхшээл олон байна. Ашигт малтмалын газраас гаргасан статистик мэдээллээс үзвэл энэ сарын байдлаар нийт 2886 лиценз бий. Үүний 1309 нь ашиглалтын, 1577 нь хайгуулынх юм. Нийт лицензийн талбай нь 13 сая га бөгөөд нутаг дэвсгэрийн 8.3 хувийг эзэлж байгаа аж. Ашигт малтмалын төрлөөр нь аваад үзвэл нийт лицензийн 29.1 хувь нь алт, 14.5 хувь нь нүүрс, 17.3 хувь нь барилгын материал, 10.1 хувь нь жонш, 3.5 хувь нь төмрийнх байна. Талбайн хэмжээгээрээ нүүрс, алт тэргүүлж буй юм. Манай уул уурхайн салбарт гадаадын зуун хувийн хөрөнгө оруулалттай 291, хамтарсан 130 компани лиценз эзэмшиж байгаа.
Энэ онд улсын төсвөөс 10 тэрбум төгрөгөөр геологи, судалгааны ажил хийхээр төлөвлөсөн. Харин хайгуулын ажилд хэдий хэмжээний хувийн хөрөнгө оруулалт хийх нь одоогоор тодорхойгүй байгаа аж. Өнгөрсөн онд хувийн хэвшлийнхэн хайгуулын ажилд 86.7 тэрбум төгрөг зарцуулсан тооцоо бий. Энэ оны эхний улиралд манай улс 4.5 сая тонн нүүрс олборлож, 3.7 сая тонныг нь экспортолсон юм. Тэгэхдээ нэг тонн нүүрсний дундаж үнэ нь 50-82 ам.доллар байсан аж. Мөн цайрын баяжмал 26.9, төмрийн хүдэр 542, жонш 62, зэсийн баяжмал 150 мянган тонныг тус тус үйлдвэрлээд байна. Ингээд энэ оны нэгдүгээр улиралд ашигт малтмалаас улсын төсөвт орох орлого 9.9 тэрбум төгрөг болжээ. Энэ нь төлөвлөгөөний 34.9 хувийг биелүүлсэн үзүүлэлт юм.
Энэ онд дэлхийн эдийн засгийн хямралын нөлөөгөөр ашигт малтмалын үнэ унасан, манай улсад орж ирэх хөрөнгө оруулалт саарсан гээд бэрхшээл олон байна. Ашигт малтмалын газраас гаргасан статистик мэдээллээс үзвэл энэ сарын байдлаар нийт 2886 лиценз бий. Үүний 1309 нь ашиглалтын, 1577 нь хайгуулынх юм. Нийт лицензийн талбай нь 13 сая га бөгөөд нутаг дэвсгэрийн 8.3 хувийг эзэлж байгаа аж. Ашигт малтмалын төрлөөр нь аваад үзвэл нийт лицензийн 29.1 хувь нь алт, 14.5 хувь нь нүүрс, 17.3 хувь нь барилгын материал, 10.1 хувь нь жонш, 3.5 хувь нь төмрийнх байна. Талбайн хэмжээгээрээ нүүрс, алт тэргүүлж буй юм. Манай уул уурхайн салбарт гадаадын зуун хувийн хөрөнгө оруулалттай 291, хамтарсан 130 компани лиценз эзэмшиж байгаа. Энэ онд улсын төсвөөс 10 тэрбум төгрөгөөр геологи, судалгааны ажил хийхээр төлөвлөсөн. Харин хайгуулын ажилд хэдий хэмжээний хувийн хөрөнгө оруулалт хийх нь одоогоор тодорхойгүй байгаа аж. Өнгөрсөн онд хувийн хэвшлийнхэн хайгуулын ажилд 86.7 тэрбум төгрөг зарцуулсан тооцоо бий. Энэ оны эхний улиралд манай улс 4.5 сая тонн нүүрс олборлож, 3.7 сая тонныг нь экспортолсон юм. Тэгэхдээ нэг тонн нүүрсний дундаж үнэ нь 50-82 ам.доллар байсан аж. Мөн цайрын баяжмал 26.9, төмрийн хүдэр 542, жонш 62, зэсийн баяжмал 150 мянган тонныг тус тус үйлдвэрлээд байна. Ингээд энэ оны нэгдүгээр улиралд ашигт малтмалаас улсын төсөвт орох орлого 9.9 тэрбум төгрөг болжээ. Энэ нь төлөвлөгөөний 34.9 хувийг биелүүлсэн үзүүлэлт юм.
0 Сэтгэгдэл
























