Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
ОУИМ Т.Батчимэг хоёр тэнцэж нэг оноотой болов
ОХУ-ын Ханты-Мансийск хотод болж байгаа дэлхийн шилдэг 12 эмэгтэй шатарчдын Гран при тэмцээний эхний зургаан өдрийн тоглолтын дараа Т.Батчимэг нэг оноотой болов.
Түүний хувьд Оросын Татъяна Косинцева, Украины Катерина Лагнотой тэнцсэн бөгөөд Нана Дагнези, Александр Костенюк, Хоу Ифань, Анна Музычук нарт хожигдоод байгаа юм. Тэрбээр өчигдөр Узбекстаны Их мастер Нафиса Муминоватай тоглож хожигдсон бол өнөөдөр экс дэлхийн аварга Антоанета Стефановатай өрсөлдөх юм.
Дашрамд дуулгахад, Арабын нэгдсэн Эмиратын Дубай хотод шатрын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн лхагва гарагт эхэллээ. Уг тэмцээнд манай улсаас эрэгтэйчүүдийн төрөлд Их мастер Ц.Батчулуун, Б.Гүндаваа, олон улсын мастер Г.Мөнхгал, эмэгтэйчүүдийн төрөлд Их мастер Б.Мөнгөнтуул, ФИДЕ мастер Б.Ану нар өрсөлдөж байна. Их мастер Б.Мөнгөнтуулын хувьд энэ тэмцээнд оролцогч эмэгтэйчүүдээс чансаагаараа гуравдугаарт эрэмбэлэгджээ.
ОХУ-ын Ханты-Мансийск хотод болж байгаа дэлхийн шилдэг 12 эмэгтэй шатарчдын Гран при тэмцээний эхний зургаан өдрийн тоглолтын дараа Т.Батчимэг нэг оноотой болов.Түүний хувьд Оросын Татъяна Косинцева, Украины Катерина Лагнотой тэнцсэн бөгөөд Нана Дагнези, Александр Костенюк, Хоу Ифань, Анна Музычук нарт хожигдоод байгаа юм. Тэрбээр өчигдөр Узбекстаны Их мастер Нафиса Муминоватай тоглож хожигдсон бол өнөөдөр экс дэлхийн аварга Антоанета Стефановатай өрсөлдөх юм.

0 Сэтгэгдэл