Голомт банк ногдол ашиг хуваарилж эхэллээ
Цахилгаан дугуй, мотоцикл (суррон), скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсжээ
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
Т.Даваадалайг баривчилсан шийдвэрийг “Үндэслэл хангалтгүй“ гэх шалтгаанаар хүлээн авахаас татгалзсан
Н.Цэрэнсамбуу: ЭТТ иргэн Г.Хажидмаад нэг тэрбум төгрөг өгөөгүй, энэ бол гүтгэлэг
Баруун бүсийн хурдан морины уралдааныг Завхан аймагт зохион байгуулна
Хуулийн салбарт "цахимжих" ажил эрчимжиж байна
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
“ЖАЙКА” нэрэмжит шагналаа гардууллаа
Японы ЖАЙКА Олон Улсын хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхийлөгч ноён Акихико Танака нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлд нэрэмжит шагналаа гардууллаа. Улаанбаатар хот ЖАЙКА Олон Улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран 2007-2009 онд Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө, хот байгуулалтын хөтөлбөрийн судалгаа хийсэн бөгөөд үүн дээр үндэслэн Улаанбаатар хотыг 2020, 2030 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөө боловсруулан УИХ-аар анх удаа батлуулсан.

Мөн “Хот байгуулалтын салбарын чадавхийг бэхжүүлэх төсөл зэрэг хөгжлийн чухал ач холбогдол бүхий олон төслийг амжилттай хэрэгжүүлж ирсэн юм. Эдгээр нь Улаанбаатар хотын нийгэм, эдийн засаг, дэд бүтцийн салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулсан хөгжлийн төслүүд болсон тул ийнхүү ЖАЙКА Олон Улсын хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг олгож байгаа гэдгээ ноён Акихико Танака уулзалтын үеэр онцлон хэлсэн юм. Улаанбаатар хот ЖАЙКА олон улсын байгууллагатай олон жилийн хамтын ажиллагаатай бөгөөд зөвхөн нийслэл төдийгүй Монгол Улсын хөгжлийн шатыг ахиулах Улаанбаатар-Метро, Шинэ цэвэрлэх байгууламж барих зэрэг урт хугацааны томоохон хөгжлийн төслүүдийг хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл