Голомт банк ногдол ашиг хуваарилж эхэллээ
Цахилгаан дугуй, мотоцикл (суррон), скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсжээ
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
Т.Даваадалайг баривчилсан шийдвэрийг “Үндэслэл хангалтгүй“ гэх шалтгаанаар хүлээн авахаас татгалзсан
Н.Цэрэнсамбуу: ЭТТ иргэн Г.Хажидмаад нэг тэрбум төгрөг өгөөгүй, энэ бол гүтгэлэг
Баруун бүсийн хурдан морины уралдааныг Завхан аймагт зохион байгуулна
Хуулийн салбарт "цахимжих" ажил эрчимжиж байна
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
Авто зам ашигласны төлбөр хураах ажил 40 хувьтай байна
Татвар хураалтын төв комисс тээврийн Үндэсний Дата төвтэй хамтран авто тээврийн татвар, төлбөр, торгуулийн мэдээлэл солилцох нэгдсэн системийг хэрэгжүүлэн программ боловсруулах юм. Эл ажлыг ирэх сарын 15 гэхэд бүрэн дуусгаж хэрэглээнд нэвтрүүлэхээр төлөвлөжээ.
Нэгдсэн системд нь авто тээврийн хэрэгсэл болон түүний эзэмшигчтэй холбоотой мэдээлэлд үндэслэн үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагууд нэгдэж, дундын мэдээллийн сан үүсгэх юм байна. Өөрөөр хэлбэл Зам тээврийн яам, Татварын Ерөнхий газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Авто тээврийн Үндэсний төв, Даатгал, Нийслэлийн Тээврийн газар, Цагдаагийн Ерөнхий газар зэрэг байгууллагын мэдээллийг нэгтгэж дундын мэдээллийн сан үүсгэх аж. Ингэснээр тээврийн хэрэгсэл эзэмшигчийн бүртгэл сайжрахаас гадна иргэн зөвхөн torguuli.mn гэсэн цахим хуудаснаас татвар, замын төлбөр төлөлт, оношилгоо, даатгалын мэдээллээ бүрэн авах боломжтой юм. Түүнчлэн иргэн өөрт ойр байгаа банкны аль ч салбарт татвар, төлбөрөө төлөх боломжтой болох юм байна. Цаашид авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол болон автозам ашигласны төлбөрийг тухайн жилийн 3-6 дугаар сарын хооронд төлж барагдуулах биш жилийн турш төлөх боломж бүрдэх юм. Харин тухайн жилдээ багтан татвар, төлбөрөө төлөөгүй тохиолдолд нэгдсэн мэдээллийн санд орсон бүртгэлийн дагуу тээврийн хэрэгсэл эзэмшигчид захиргааны хариуцлага тооцох юм.Тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажил 40 хувьтай байна.
Татвар хураалтын төв комисс тээврийн Үндэсний Дата төвтэй хамтран авто тээврийн татвар, төлбөр, торгуулийн мэдээлэл солилцох нэгдсэн системийг хэрэгжүүлэн программ боловсруулах юм. Эл ажлыг ирэх сарын 15 гэхэд бүрэн дуусгаж хэрэглээнд нэвтрүүлэхээр төлөвлөжээ.Нэгдсэн системд нь авто тээврийн хэрэгсэл болон түүний эзэмшигчтэй холбоотой мэдээлэлд үндэслэн үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагууд нэгдэж, дундын мэдээллийн сан үүсгэх юм байна. Өөрөөр хэлбэл Зам тээврийн яам, Татварын Ерөнхий газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Авто тээврийн Үндэсний төв, Даатгал, Нийслэлийн Тээврийн газар, Цагдаагийн Ерөнхий газар зэрэг байгууллагын мэдээллийг нэгтгэж дундын мэдээллийн сан үүсгэх аж. Ингэснээр тээврийн хэрэгсэл эзэмшигчийн бүртгэл сайжрахаас гадна иргэн зөвхөн torguuli.mn гэсэн цахим хуудаснаас татвар, замын төлбөр төлөлт, оношилгоо, даатгалын мэдээллээ бүрэн авах боломжтой юм. Түүнчлэн иргэн өөрт ойр байгаа банкны аль ч салбарт татвар, төлбөрөө төлөх боломжтой болох юм байна. Цаашид авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол болон автозам ашигласны төлбөрийг тухайн жилийн 3-6 дугаар сарын хооронд төлж барагдуулах биш жилийн турш төлөх боломж бүрдэх юм. Харин тухайн жилдээ багтан татвар, төлбөрөө төлөөгүй тохиолдолд нэгдсэн мэдээллийн санд орсон бүртгэлийн дагуу тээврийн хэрэгсэл эзэмшигчид захиргааны хариуцлага тооцох юм.Тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажил 40 хувьтай байна.
0 Сэтгэгдэл
























