Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
Д.Жаргалсайхан: Багаа дэмжээд, медаль авах урам хайрлаарай
Манай улсад анх удаа зохион байгуулж буй гандболын олон улсын тэмцээн өнөөдөр Буянт-Ухаа спортын ордонд эхэллээ. Олон улсын болон Азийн гандболын холбоотой хамтран зохион байгуулж буй тэмцээний талаар Монголын Гандболын холбооны ерөнхийлөгч Д.Жаргалсайханаас тодрууллаа.
-Гандболын олон улсын тэмцээнийг манайх анх удаа зохион байгуулж байна. Онцлог зүйл нь юу байна?
-Тийм ээ, манай улсын хувьд анхны тэмцээн учраас спорт сонирхогчдоо Буянт-Ухаа спортын ордонд хүрэлцэн ирж үзээд, Монголынхоо баг тамирчдыг дэмжин, медаль хүртэх урам хайрлаасай гэж хүсч байна. Тэмцээн маань гандболын спортыг сурталчлан дэлгэрүүлж, тамирчдынхаа ур чадварыг сайжруулахад том алхам болно гэж бид найдаж байгаа. Бид тэмцээнээ олон улсын стандартад нийцсэн өндөр хэмжээнд зохион байгуулахын тулд Францаас зориулалтын шал оруулж ирсэн. Ингэснээр цаашид гандболын тэмцээн уралдаандаа байнга ашиглах боломжтой болж байгаа юм.
-Тэмцээнд хэчнээн улс орон оролцох вэ?
-Зүүн Азийн болон зүүн өмнөд бүсийн орнуудыг оролцуулахаар ОУГХ-ноос хуваарь гаргасан. БНАСАУ, Тайвань, Хонконг, Макао, Вьетнам, Монгол гэсэн зургаан улсын эрэгтэй, эмэгтэй нийт 10 багийн 200 гаруй тамирчин оролцоно.
-Тоглолтыг ямар журмаар явуулах вэ?
-Тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр таван баг оролцож байгаа учраас тойргоор аварга баг нь тодорно. Хожсон баг нь хоёр оноо, тэнцсэн баг нь нэг оноо авах юм. Гандболын олон улсын дүрмийн дагуу нэг талдаа 30 минут тоглоно.
-Тэмцээнд оролцох тамирчдын насыг харвал голдуу залуучууд байсан?
-Олон улсын гандболын холбооноос насны хязгаар тогтоож өгсөн. Эрэгтэй тамирчид 1994 оноос хойш төрсөн 20 нас хүртэлх насны залуус байгаа бол эмэгтэйчүүд нь 19 хүртэлх насныхан.
-Шүүгчдийн тухайд?
-Тэмцээнийг шүүхээр улс бүрээс олон улсын зэрэглэлийн хоёр шүүгч ирсэн.
-Манай шигшээ баг бэлтгэл сургуулилтаа хэр сайн базаасан бэ?
-Шигшээ баг маань Мон-Алтиус, МУБИС болон Хөлбөмбөгийн футзалын ордонд бэлтгэлээ хийсэн. Одоо ч Буянт-Ухаа ордонд бэлтгэлээ хийж байгаа.

Манай улсад анх удаа зохион байгуулж буй гандболын олон улсын тэмцээн өнөөдөр Буянт-Ухаа спортын ордонд эхэллээ. Олон улсын болон Азийн гандболын холбоотой хамтран зохион байгуулж буй тэмцээний талаар Монголын Гандболын холбооны ерөнхийлөгч Д.Жаргалсайханаас тодрууллаа. -Гандболын олон улсын тэмцээнийг манайх анх удаа зохион байгуулж байна. Онцлог зүйл нь юу байна?

0 Сэтгэгдэл