Голомт банк ногдол ашиг хуваарилж эхэллээ
Цахилгаан дугуй, мотоцикл (суррон), скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсжээ
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
Т.Даваадалайг баривчилсан шийдвэрийг “Үндэслэл хангалтгүй“ гэх шалтгаанаар хүлээн авахаас татгалзсан
Н.Цэрэнсамбуу: ЭТТ иргэн Г.Хажидмаад нэг тэрбум төгрөг өгөөгүй, энэ бол гүтгэлэг
Баруун бүсийн хурдан морины уралдааныг Завхан аймагт зохион байгуулна
Хуулийн салбарт "цахимжих" ажил эрчимжиж байна
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
Өмнөговьчууд өглөөний дасгалдаа хамрагдаж эхэллээ
Өмнөговь аймаг өнгөрсөн жил өглөөний дасгал хөдөлгөөнийг нэгдсэн журмаар зохион байгуулж ард иргэд, албан байгууллагуудын дунд болзолт уралдаан амжилттай зохион байгуулсан. Энэхүү арга хэмжээг аймгийн Засаг даргын захирамжаар холбогдох байгууллагууд хамтран зохион байгуулдаг бөгөөд өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Өмнөговь аймагт ажиллах үеэрээ дасгалд оролцож байсан юм. Тэгвэл энэ жилийн өглөөний дасгал хөдөлгөөний нээлтийн арга хэмжээ өнөөдөр Өмнөговь аймгийн бүх суманд нэгэн зэрэг боллоо.

Хүн төрөлхтний өмнө хамгийн их эрсдэл дагуулсан “Хөдөлгөөний хомсдол, хэт таргалалт” халдварт бус өвчин, зүрх судасны үйл ажиллагааны доголдол зэргээс урьдчилан сэргийлэх зайлшгүй хэрэглээ бидний амьдралд тулгарч байгаа. Тиймээс энэ жилийн арга хэмжээ “Биеийн тамираар хичээллэж Бие бялдраа чийрэгжүүлж эрүүлжүүлье” уриан доор болж байгаа юм. Дасгал нь гурван сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд ажлын таван өдөр өглөөний 07:00 цагт “Ажнай” талбайд нэгдсэн журмаар зохион байгуулагдана. Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа Өглөөний дасгал хөдөлгөөнд оролцсоноор эрүүл мэнддээ үнэлж баршгүй хөрөнгө оруулалт болж байгаа гэдгийг оролцогч ард иргэд, албан байгууллага, хувь хүмүүс хэлж байна. Монгол орон даяар жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Хүн амын бие бялдрын түвшин тогтоох” сорилыг аймгийн хэмжээнд байгууллага, иргэдийг хамруулан авдаг. Тухайн хүний бие бялдрын түвшинг оношилж үзэхэд сорилд хамрагдсан иргэдийн 80-аас дээш хувь нь биеийн тамираар хичээллэх шаардлагатай, “хөдөлгөөний нэн хомсдолтой” гэсэн онош гарсан байдаг байна. Тиймээс энэхүү аяныг зохион байгуулах нь маш их ач холбогдолтойг зохион байгуулагчид хэлж байна.
Өглөөний дасгал арга хэмжээг Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Даланзадгад сумын ЗДТГ, ССАЖГ, ЭМГ нар хамтран зохион байгуулж байна.

0 Сэтгэгдэл