Голомт банк ногдол ашиг хуваарилж эхэллээ
Цахилгаан дугуй, мотоцикл (суррон), скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсжээ
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
Т.Даваадалайг баривчилсан шийдвэрийг “Үндэслэл хангалтгүй“ гэх шалтгаанаар хүлээн авахаас татгалзсан
Н.Цэрэнсамбуу: ЭТТ иргэн Г.Хажидмаад нэг тэрбум төгрөг өгөөгүй, энэ бол гүтгэлэг
Баруун бүсийн хурдан морины уралдааныг Завхан аймагт зохион байгуулна
Хуулийн салбарт "цахимжих" ажил эрчимжиж байна
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
Орон сууцжуулах хөтөлбөрийг иргэд дэмжиж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Сонгинохайрхан дүүргийн долдугаар хорооны оршин суугчидтай уулзаж, бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийн талаар танилцууллаа. Иргэд ч энэ хөтөлбөрийг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм. Тэд орон сууцжуулах хөтөлбөрөөс гадна гэр хорооллын дахин төлөвлөлт, газар өмчилж, эзэмшихтэй холбоотой асуултуудыг хотын даргад тавьж, хариулт авлаа.
Энэ үеэр тус дүүргийн долдугаар хорооны Засаг дарга гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдахыг хүссэн 20 айлын хүсэлтийг холбогдох материалын хамт Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд өгсөн юм. Хорооны Засаг дарга “Манай хороо 4500 өрхтэй. Сургууль байдаггүй. Нэг цэцэрлэгтэй. Найман худаг байдаг ч ундны усны хүртээмж муу. Хорооны ажлын ачаалал их. Тиймээс хороог хоёр хуваах шаардлагатай байна. Хорооны шинэ цогцолбор бариулах хүсэлтэй байгаа. Гэвч газар байхгүй. Энэ асуудлыг анхааралдаа авч шийдвэрлэж өгнө үү” хэмээв.
Нийслэлийн АН, Сонгинохайрхан дүүргийн АН-аас зохион байгуулсан энэ уулзалтад хотын Засаг даргаас гадна тус дүүргийн АН-ын дарга Ө.Пүрэвбаатар, Засаг дарга М.Чинболд, НИТХ-ын төлөөлөгч Ш.Одгэрэл, дүүргийн ИТХ-ын зарим төлөөлөгч оролцсон юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Сонгинохайрхан дүүргийн долдугаар хорооны оршин суугчидтай уулзаж, бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийн талаар танилцууллаа. Иргэд ч энэ хөтөлбөрийг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм. Тэд орон сууцжуулах хөтөлбөрөөс гадна гэр хорооллын дахин төлөвлөлт, газар өмчилж, эзэмшихтэй холбоотой асуултуудыг хотын даргад тавьж, хариулт авлаа. Энэ үеэр тус дүүргийн долдугаар хорооны Засаг дарга гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдахыг хүссэн 20 айлын хүсэлтийг холбогдох материалын хамт Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд өгсөн юм. Хорооны Засаг дарга “Манай хороо 4500 өрхтэй. Сургууль байдаггүй. Нэг цэцэрлэгтэй. Найман худаг байдаг ч ундны усны хүртээмж муу. Хорооны ажлын ачаалал их. Тиймээс хороог хоёр хуваах шаардлагатай байна. Хорооны шинэ цогцолбор бариулах хүсэлтэй байгаа. Гэвч газар байхгүй. Энэ асуудлыг анхааралдаа авч шийдвэрлэж өгнө үү” хэмээв.
Нийслэлийн АН, Сонгинохайрхан дүүргийн АН-аас зохион байгуулсан энэ уулзалтад хотын Засаг даргаас гадна тус дүүргийн АН-ын дарга Ө.Пүрэвбаатар, Засаг дарга М.Чинболд, НИТХ-ын төлөөлөгч Ш.Одгэрэл, дүүргийн ИТХ-ын зарим төлөөлөгч оролцсон юм.

0 Сэтгэгдэл
























