Голомт банк ногдол ашиг хуваарилж эхэллээ
Цахилгаан дугуй, мотоцикл (суррон), скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсжээ
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
Т.Даваадалайг баривчилсан шийдвэрийг “Үндэслэл хангалтгүй“ гэх шалтгаанаар хүлээн авахаас татгалзсан
Н.Цэрэнсамбуу: ЭТТ иргэн Г.Хажидмаад нэг тэрбум төгрөг өгөөгүй, энэ бол гүтгэлэг
Баруун бүсийн хурдан морины уралдааныг Завхан аймагт зохион байгуулна
Хуулийн салбарт "цахимжих" ажил эрчимжиж байна
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
Урьдчилсан байдлаар 15,5 сая төл хүлээн авна
ҮХААЯ-ныхны мэдээллээр урьдчилсан байдлаар 15,5 сая төл хүлээн авах тооцоо гарчээ. Өөрөөр хэлбэл, энэ оны эхэнд 19,4 сая хээлтэгч мал тоолсон тул олон жилийн дунджаар 80 хувиар төл авна гэж үзсэн байна. Одоогийн байдлаар 21 аймаг, нийслэлээс авсан мэдээллээр 8475.5 мянган эх мал төллөж, 8450.5 мянган төл мал бойжиж байгаа аж. Үүнээс 22.6 мянган ботго, 53.6 мянган унага, 170.9 мянган тугал, 4371.4 мянган хурга, 3820 мянган ишиг хүлээн авснаар төл бойжилт 99,7 хувьтай байна. Оны эхээр нийт хээлтэгчийн 43.8 хувь нь төллөж, авбал зохих төлийн 54.5 хувийг хүлээн авчээ. Мал төллөлт Ховд аймагт 81.1, Баян-Өлгийд 71.2, Дундговьд 57.8, Өвөрхангайд 53.9, Говсүмбэрт 53.6, Увс аймагт 52.2 хувьтай бусад аймагт 50 хувь хүрэхгүй байна. Малын зүй бус хорогдол улсын хэмжээнд 60 мянга орчим байгаа нь оны эхний нийт малын нэг хувийг эзэлж байна. Гэхдээ энэ нь өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 220 мянгаар бага аж.
0 Сэтгэгдэл
























