Голомт банк ногдол ашиг хуваарилж эхэллээ
Цахилгаан дугуй, мотоцикл (суррон), скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсжээ
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
Т.Даваадалайг баривчилсан шийдвэрийг “Үндэслэл хангалтгүй“ гэх шалтгаанаар хүлээн авахаас татгалзсан
Н.Цэрэнсамбуу: ЭТТ иргэн Г.Хажидмаад нэг тэрбум төгрөг өгөөгүй, энэ бол гүтгэлэг
Баруун бүсийн хурдан морины уралдааныг Завхан аймагт зохион байгуулна
Хуулийн салбарт "цахимжих" ажил эрчимжиж байна
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
Өмнөговь аймгийн Хүүхдийн урлагийн их наадам Улаанбаатар хотод болно
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Зөв монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Авьяас” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Өмнөговь аймгийн хувьд энэ хөтөлбөрийг орон нутагтаа амжилттай хэрэгжүүлэн хойч ирээдүй болсон хүүхэд багачуудын авьяас билгийг нээн хөгжүүлэх тал дээр орон нутгаас нэлээдгүй анхаарч ажиллаж байгаа юм. Уг хөтөлбөрийн хүрээнд тус аймаг бүх сумын сурагчдыг хамруулсан бүсчилсэн урлагийн тоглолтыг амжилттай зохион байгуулсан бөгөөд зохион байгуулагчдын шийдвэрээр энэхүү тоглолтоос шалгарсан шилдэг номеруудыг нэгтгэн Урлагийн их наадам зохион байгуулахаар болжээ. “Нар мишээсэн Алтанхан говь мину” нэртэй Өмнөговь аймгийн хүүхдийн урлагийн их наадам энэ сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдах бөгөөд тус аймгийн 300 гаруй авьяаслаг хүүхэд багачууд оролцож шилдэг тоглолтуудаа нийслэлчүүдэд хүргэх юм байна.
Өмнөговь аймаг “Авьяас” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа шилдэг аймгийн нэг бөгөөд энэхүү наадмыг зохион байгуулснаар бусад аймгаас анхдагч болж байгаа юм. Аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдах Хүүхдийн урлагийн их наадмын Ерөнхий зохион байгуулагчаар аймгийн ЗДТГ ажиллаж байгаа бол тоглолтын Ерөнхий найруулагчаар Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч, бүжиг дэглээч С.Сүхбаатар урилгаар ажиллаж байгаа юм.
“Авъяас” хөтөлбөрийн хүрээнд нийслэл Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулагдах “Нар мишээсэн Алтанхан говь мину” Өмнөговь аймгийн хүүхдийн урлагийн их наадам дөрөвдүгээр сарын 27-ны 16 цагаас Соёлын төв өргөөний тайзнаа ганцхан удаа тоглогдоно.



Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Зөв монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Авьяас” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Өмнөговь аймгийн хувьд энэ хөтөлбөрийг орон нутагтаа амжилттай хэрэгжүүлэн хойч ирээдүй болсон хүүхэд багачуудын авьяас билгийг нээн хөгжүүлэх тал дээр орон нутгаас нэлээдгүй анхаарч ажиллаж байгаа юм. Уг хөтөлбөрийн хүрээнд тус аймаг бүх сумын сурагчдыг хамруулсан бүсчилсэн урлагийн тоглолтыг амжилттай зохион байгуулсан бөгөөд зохион байгуулагчдын шийдвэрээр энэхүү тоглолтоос шалгарсан шилдэг номеруудыг нэгтгэн Урлагийн их наадам зохион байгуулахаар болжээ. “Нар мишээсэн Алтанхан говь мину” нэртэй Өмнөговь аймгийн хүүхдийн урлагийн их наадам энэ сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдах бөгөөд тус аймгийн 300 гаруй авьяаслаг хүүхэд багачууд оролцож шилдэг тоглолтуудаа нийслэлчүүдэд хүргэх юм байна. Өмнөговь аймаг “Авьяас” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа шилдэг аймгийн нэг бөгөөд энэхүү наадмыг зохион байгуулснаар бусад аймгаас анхдагч болж байгаа юм. Аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдах Хүүхдийн урлагийн их наадмын Ерөнхий зохион байгуулагчаар аймгийн ЗДТГ ажиллаж байгаа бол тоглолтын Ерөнхий найруулагчаар Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч, бүжиг дэглээч С.Сүхбаатар урилгаар ажиллаж байгаа юм.
“Авъяас” хөтөлбөрийн хүрээнд нийслэл Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулагдах “Нар мишээсэн Алтанхан говь мину” Өмнөговь аймгийн хүүхдийн урлагийн их наадам дөрөвдүгээр сарын 27-ны 16 цагаас Соёлын төв өргөөний тайзнаа ганцхан удаа тоглогдоно.




0 Сэтгэгдэл
























