Голомт банк ногдол ашиг хуваарилж эхэллээ
Цахилгаан дугуй, мотоцикл (суррон), скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсжээ
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
Т.Даваадалайг баривчилсан шийдвэрийг “Үндэслэл хангалтгүй“ гэх шалтгаанаар хүлээн авахаас татгалзсан
Н.Цэрэнсамбуу: ЭТТ иргэн Г.Хажидмаад нэг тэрбум төгрөг өгөөгүй, энэ бол гүтгэлэг
Баруун бүсийн хурдан морины уралдааныг Завхан аймагт зохион байгуулна
Хуулийн салбарт "цахимжих" ажил эрчимжиж байна
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
Гэмт хэрэг 37 хувиар буурчээ
Архангай аймгийн Статистикийн хэлтсээс I улирлын нийгэм эдийн засгийн талаарх мэдээллийг сэтгүүлчдэд хүргэлээ.
Эрүүл мэндийн салбарт он гараад эхний гурван сард нийт 69,7 мянган иргэд амбулаторийн үзлэгт хамрагдсанаас 6,1 мянган иргэн хэвтэж эмчлүүлжээ.
584 эх амаржиж 584 хүүхэд төрснөөс нярайн эндэгдэл тав тохиолджээ.
Нялхсын нас баралт 2,6 дахин багассан үзүүлэлттэй байна. Халдварт өвчний 159 тохиолдол бүртгэгдсэнээс хамгийн их буюу 37,5 хувь нь БЗХӨ-ий тохиолдол байгаа ажээ. Гэхдээ халдварт өвчний гаралт нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 20,1 хувь буюу 40 тохиолдлоор багассан.
2014 оны дөрөвдүгээр сарын 1-ний байдлаар Хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажил идэвхтэй хайж байгаа 1013 хүн байгаагийн 505 нь эмэгтэйчүүд аж.
Энэ улиралд 183 ажлын байр шинээр бий болсон хэмээн Статистикийн газраас мэдээллээ.
Архи согтууруулах ундаатай холбоотой гэмт хэрэг 23-37 хувиар буурсан байна. Энэ нь аймгийн Засаг даргын архи согтууруулах ундааны талаар хэрэгжүүлж буй бодлоготой хамааралтай юм.
Харин хулгайн гэмт хэргийн тоо 54,8 хувиар нэмэгджээ. Энэ нь нэг талаараа хулгайн хэргийн илрүүлэлт өндөр байгаатай холбон тайлбарлаж байна.
Архангай аймагт өнгөрсөн оны I улиралтай харьцуулахад банкинд хадгаламж нээлгэсэн иргэдийн тоо 23,5 хувь, иргэдэд өгч буй зээлийн хэмжээ 28,3 хувиар өссөн бол чанаргүй зээлийн хэмжээ 54,2 хувиар буурсан хэмээн аймгийн Статистикийн газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл