Голомт банк ногдол ашиг хуваарилж эхэллээ
Цахилгаан дугуй, мотоцикл (суррон), скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсжээ
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
Т.Даваадалайг баривчилсан шийдвэрийг “Үндэслэл хангалтгүй“ гэх шалтгаанаар хүлээн авахаас татгалзсан
Н.Цэрэнсамбуу: ЭТТ иргэн Г.Хажидмаад нэг тэрбум төгрөг өгөөгүй, энэ бол гүтгэлэг
Баруун бүсийн хурдан морины уралдааныг Завхан аймагт зохион байгуулна
Хуулийн салбарт "цахимжих" ажил эрчимжиж байна
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
Аврагдсан хүмүүсийг Чежү арлын эмнэлэгт хүргэжээ
Энэ сарын 3-наас 4-нд шилжих шөнө БНСУ-ын өмнөд хэсгийн Ёсү хотын далайн эргийн ойролцоо Монголын далбаатай хөлөг онгоц живсэн талаар өнөөдрийн хэвлэлүүдээр мэдээлсэн билээ. Монгол Улсын бүртгэлтэй “GRAND FORTUNE 1” онгоц Өмнөд Солонгосын Yeosu хотын эргээс 63 км зайд аврах дохио өгсний дараа живсэн байна. Онгоц Хойд Солонгосын Чеонжин хотоос Хятад руу 4300 тонн төмрийн хүдэр ачиж явсан бөгөөд цаг агаарын нөхцөл байдлаас болоод онгоц холбирч живсэн байна. Онгоцон дээр багийн 16 гишүүн байсан бөгөөд гурван гишүүнийг аварч, хоёр гишүүний цогцсыг олсон байна. Аврагдсан гишүүдийг Чежү арлын эмнэлэгт хүргэж, үлдсэн 11 гишүүнийг хайх ажил үргэлжилж байна. Ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар амьд гарсан багийн гишүүдийн яриагаар цаг агаар муу байсан, гэнэт ус орж ирж, онгоц баруун тал руугаа хазайсан гэсэн мэдээлэлтэй байна. Уг онгоц Өмнөд Солонгосын бүртгэлд “SHINCHANG 2” гэсэн нэртэйгээр бүртгэлтэй байж байгаад манай улсын бүртгэлд 2013 оны долоодугаар сарын 5-нд орсон бөгөөд бүртгэлийн хүчинтэй хугацаа нь нэг жилийн хүчинтэй ажээ. Харин онгоцны эзэмшигч нь Хонконгийн “STEP SHIPPING LIMITED” компани юм байна.
0 Сэтгэгдэл
























