Голомт банк ногдол ашиг хуваарилж эхэллээ
Цахилгаан дугуй, мотоцикл (суррон), скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсжээ
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
Т.Даваадалайг баривчилсан шийдвэрийг “Үндэслэл хангалтгүй“ гэх шалтгаанаар хүлээн авахаас татгалзсан
Н.Цэрэнсамбуу: ЭТТ иргэн Г.Хажидмаад нэг тэрбум төгрөг өгөөгүй, энэ бол гүтгэлэг
Баруун бүсийн хурдан морины уралдааныг Завхан аймагт зохион байгуулна
Хуулийн салбарт "цахимжих" ажил эрчимжиж байна
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
УЛААНБААТАР 2020 ОНД УХААЛАГ ХОТ БОЛНО
Ардчилсан намаас сар бүрийн эхний долоо хоногийн пүрэв гаригт зохион байгуулдаг “4-11” сэтгүүлчидтэй хийх уулзалт өнөөдөр боллоо. Энэ удаа “Smart city” буюу “Ухаалаг хот” сэдвээр мэдээлэл өгсөн юм. АН-ын “Монгол хүн 2020” мөрийн хөтөлбөр болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилгыг дэмжиж Нийслэлийн ИТХ-аас “Ухаалаг хот” хөтөлбөр хэрэгжүүлэх шийдвэр гаргасан. Ухаалаг засаглал болон эдийн засаг, иргэд, үйлчилгээ, орчин, амьдрал гээд цөм “ухаалаг” байх нь дээрх зорилгод хүрэх үндэс суурь болох аж. Эдгээрийг 2014-2020 онд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Ухаалаг хот нь зөөлөн дэд бүтэц, төрийн үйлчилгээг цахимжуулах, ажилтны цахим ажлын байр, иргэний вэб нэг цонх, шилэн данс, шилэн тендер, шуурхай удирдлагын төв, видео болон аудио холбооны сүлжээ, мэдээллийн сүлжээ, дата төв байгуулах зэрэг цогц үйлчилгээнээс бүрдэх юм. Хөтөлбөрийн зорилго нь шинэ зууны хотын хөгжлийн чиг хандлага, технологийн дэвшил, иргэдийн хүсэл шаардлага, бизнесийн орчны өөрчлөлтийг шуурхай мэдэрч оновчтой шийдвэрлэж чадах боломж юм. Мөн цомхон бүтэцтэй, ойлгомжтой дүрэм журамтай, соёлтой шуурхай үйлчилгээтэй, технологижсон, ажиллаж амьдрахад таатай ухаалаг хотыг бий болгох явдал. Технологижсон Улаанбаатар гэдэгт wireless сүлжээ, цаг агаарын онлайн чанар хэмжигч, онлайн хяналтын камер, хүний эрүүл мэндийг онлайнаар хэмжигч, тодорхойлогч, интернэтээр хянадаг автомашин, таблет, e-map, e-book гэх мэт зүйлс багтжээ.
Ээлжит уулзалтад АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, нарийн бичгийн дарга О.Чулуунбилэг, НИТХ-ын дарга Д.Баттулга, , Нийслэлийн АН-ын дэд дарга Ц.Баатархүү нар оролцлоо. “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөр нь манай нийслэл шиг орчин үеийн метрополитан буюу их хотод зайлшгүй байх ёстой зүйл бөгөөд хуучин аргаар шийдэх боломжгүй суурь асуудлыг шийдвэрлэх шинэ арга зам гэдгийг онцолж байв.
Хичнээн сайхан хөгжим байгаад авъяас, чадвар хөгжим тоглох хүсэл эрмэлзлэл үгүй бол үнэтэй сайхан хөгжим авсны үр дүн гарахгүй. "Ухаалаг Улаанбаатар" төсөл амжилттай хэрэгжиж Улаанбаатарыг Ухаалаг болгоход хотын захиргаанд ажиллаж байгаа хүмүүсийн Компютерийн боловсролын түвшинг дээшлүүлэх, ажил үүргийнхээ хуваарийг бүрэн мэддэг байх зэрэг олон бэлтгэл ажлыг хийх хэрэгтэй болно.
Улаанбаатарт амьдрах маш аюултай болсон. Амьд явах баталгаа байхгүй газар. Монголчууд минь болж өгвөл аймаг сум суурийн газруудаа бараадвал даар юмсан. Ядаж л дайн боллоо гэхэд Улаанбаатарт хаясан бөмбөг Монгол улсын тал иргэний амийг авч одхоос сэргийлнэ. Эхэ үнэн шүү
Ардчилсан намаас сар бүрийн эхний долоо хоногийн пүрэв гаригт зохион байгуулдаг “4-11” сэтгүүлчидтэй хийх уулзалт өнөөдөр боллоо. Энэ удаа “Smart city” буюу “Ухаалаг хот” сэдвээр мэдээлэл өгсөн юм. АН-ын “Монгол хүн 2020” мөрийн хөтөлбөр болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилгыг дэмжиж Нийслэлийн ИТХ-аас “Ухаалаг хот” хөтөлбөр хэрэгжүүлэх шийдвэр гаргасан. Ухаалаг засаглал болон эдийн засаг, иргэд, үйлчилгээ, орчин, амьдрал гээд цөм “ухаалаг” байх нь дээрх зорилгод хүрэх үндэс суурь болох аж. Эдгээрийг 2014-2020 онд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Ухаалаг хот нь зөөлөн дэд бүтэц, төрийн үйлчилгээг цахимжуулах, ажилтны цахим ажлын байр, иргэний вэб нэг цонх, шилэн данс, шилэн тендер, шуурхай удирдлагын төв, видео болон аудио холбооны сүлжээ, мэдээллийн сүлжээ, дата төв байгуулах зэрэг цогц үйлчилгээнээс бүрдэх юм. Хөтөлбөрийн зорилго нь шинэ зууны хотын хөгжлийн чиг хандлага, технологийн дэвшил, иргэдийн хүсэл шаардлага, бизнесийн орчны өөрчлөлтийг шуурхай мэдэрч оновчтой шийдвэрлэж чадах боломж юм. Мөн цомхон бүтэцтэй, ойлгомжтой дүрэм журамтай, соёлтой шуурхай үйлчилгээтэй, технологижсон, ажиллаж амьдрахад таатай ухаалаг хотыг бий болгох явдал. Технологижсон Улаанбаатар гэдэгт wireless сүлжээ, цаг агаарын онлайн чанар хэмжигч, онлайн хяналтын камер, хүний эрүүл мэндийг онлайнаар хэмжигч, тодорхойлогч, интернэтээр хянадаг автомашин, таблет, e-map, e-book гэх мэт зүйлс багтжээ. Ээлжит уулзалтад АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, нарийн бичгийн дарга О.Чулуунбилэг, НИТХ-ын дарга Д.Баттулга, , Нийслэлийн АН-ын дэд дарга Ц.Баатархүү нар оролцлоо. “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөр нь манай нийслэл шиг орчин үеийн метрополитан буюу их хотод зайлшгүй байх ёстой зүйл бөгөөд хуучин аргаар шийдэх боломжгүй суурь асуудлыг шийдвэрлэх шинэ арга зам гэдгийг онцолж байв.
0 Сэтгэгдэл
Зочин
Хичнээн сайхан хөгжим байгаад авъяас, чадвар хөгжим тоглох хүсэл эрмэлзлэл үгүй бол үнэтэй сайхан хөгжим авсны үр дүн гарахгүй. "Ухаалаг Улаанбаатар" төсөл амжилттай хэрэгжиж Улаанбаатарыг Ухаалаг болгоход хотын захиргаанд ажиллаж байгаа хүмүүсийн Компютерийн боловсролын түвшинг дээшлүүлэх, ажил үүргийнхээ хуваарийг бүрэн мэддэг байх зэрэг олон бэлтгэл ажлыг хийх хэрэгтэй болно.
2014.05.23
2014.05.23
2014.04.03
























