Голомт банк ногдол ашиг хуваарилж эхэллээ
Цахилгаан дугуй, мотоцикл (суррон), скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсжээ
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
Т.Даваадалайг баривчилсан шийдвэрийг “Үндэслэл хангалтгүй“ гэх шалтгаанаар хүлээн авахаас татгалзсан
Н.Цэрэнсамбуу: ЭТТ иргэн Г.Хажидмаад нэг тэрбум төгрөг өгөөгүй, энэ бол гүтгэлэг
Баруун бүсийн хурдан морины уралдааныг Завхан аймагт зохион байгуулна
Хуулийн салбарт "цахимжих" ажил эрчимжиж байна
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
Хилийн чанадад 56 монгол иргэн саатуулагджээ
Он гарсаар эхний улиралд манай улсын нийт 56 иргэн хилийн чанадад гэмт хэрэгт холбогдсон тухай ГХЯ-ны Консулын газраас мэдээллээ. Дээрх иргэдийн дотор 20 нь хулгайн хэрэг үйлдэж, найм нь оршин суух журам зөрчсөн бол 13 нь ангийн арьс, галт зэвсэг хилээр нэвтрүүлэхийг завдаж баригджээ. Мөн зургаа нь танхайн, тав нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож журам зөрчсөн бол дөрөв нь биеэ үнэлсэн хэргээр саатуулагдсан байна. Хилийн чанадад саатуулагдсан иргэдийг улсаар нь ангилбал БНХАУ-д 32, Турк улсад долоо, Солонгост найм, АНУ-д тав, Унгар, Чех, Хонконг, Сингапурт тус бүр нэг иргэн саатуулаад байгаа аж. Энэ мэдээллийн дагуу Консулын газраас хилийн чанад руу зорьж яваа иргэдэд дараах сэрэмжлүүлэг мэдээг уламжиллаа. Иргэд зорчиж буй улсынхаа хууль дүрмийг чанд сахих, аливаа гэмт хэрэг зөрчил гаргахгүй байх талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр ухуулга сурталчилгаа, сэрэмжлүүлэг хийж байгаа боловч дорвитой ахиц гарахгүй байна. Энэ нь хувь хүний ухамсартай нягт холбоотой асуудал тул манай иргэд хилийн чанадад зорчихдоо Монгол Улсынхаа нэр төрийг эрхэмлэж явах шаардлагатай байна гэжээ.
0 Сэтгэгдэл
























