Голомт банк ногдол ашиг хуваарилж эхэллээ
Цахилгаан дугуй, мотоцикл (суррон), скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсжээ
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
Т.Даваадалайг баривчилсан шийдвэрийг “Үндэслэл хангалтгүй“ гэх шалтгаанаар хүлээн авахаас татгалзсан
Н.Цэрэнсамбуу: ЭТТ иргэн Г.Хажидмаад нэг тэрбум төгрөг өгөөгүй, энэ бол гүтгэлэг
Баруун бүсийн хурдан морины уралдааныг Завхан аймагт зохион байгуулна
Хуулийн салбарт "цахимжих" ажил эрчимжиж байна
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
Зам эвдсэн компаниудад хариуцлага тооцно
Урин дулааны цаг буюу газар гэсэх гуравдугаар сарын 20-ноос энэ сарын 20, газар хөлдөх аравдугаар сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 20-ны хооронд хүнд даацын тээврийн хэрэгслийг хотын замын хөдөлгөөнд жингийн хязгаарлалттай оролцуулах зохицуулалт 2008 оноос хойш мөрдөгдөж байна. Үүнд, хоёр тэнхлэгтэй бол 18 тонн, гурван тэнхлэгтэй бол 24 тонноос хэтрэхийг хориглох тухай тусгагдсан байдаг. Гэтэл барилгын компаниуд хайрга, шороо зөөхдөө даац хэтрүүлсний улмаас газар гэсч, хөлдөх үед авто зам эвдрэх гол шалтгаан болдог байна. Энэ шалтгааны улмаас өнөөдрийн байдлаар Гандийн гудамжинд 300 м.кв эвдрэл гарсныг 19 сая төгрөгөөр нөхөн зассан байна. Түүнчлэн Айцын давааны зам, Их Монгол Улсын гудамж, Тахилт Орбитын зам, Эмээлт орчмын авто замуудыг даац хэтрүүлж ачсан тээврийн хэрэгслүүд эвдээд байгаа аж. Тиймээс шөнийн цагаар хулгайн тээвэр хийж, камергүй замуудаар зорчин зам эвдэж байгааг Замын цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газраас хяналт тавин ажиллаж байна. Улмаар хүнд даацын автомашинуудыг эзэмшиж, түрээслэн тээвэр хийлгэж байгаа барилгын компаниудад хариуцлага тооцож, хохирлыг барагдуулахаар болсон байна. Хайрга шороо ачсан машинууд ямар нэгэн хаалт бүтээлэггүйгээр хотын замаар давхиж, зам дээр чулуу шороо асгаж байгаа нь мөн л зам эвдэх нэг шалтгаан болж байна. Тиймээс зам эвдсэн барилгын компаниудад хариуцлага тооцож, хохирлыг барагдуулах арга хэмжээ авах юм байна. Дашрамд дуулгахад, Хан-Уул дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэрт Яармагийн гүүрийн баруун талд баригдсан түр гүүрийг хоёр тийш холбох холбоос 0.5 км авто замын барилгын ажлыг өнөөдрөөс эхлүүлэхээр болжээ. Замын ажлыг “Наранбулаг Хан” компани гүйцэтгэхээр гэрээ байгуулсан юм.

0 Сэтгэгдэл