Голомт банк ногдол ашиг хуваарилж эхэллээ
Цахилгаан дугуй, мотоцикл (суррон), скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсжээ
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
Т.Даваадалайг баривчилсан шийдвэрийг “Үндэслэл хангалтгүй“ гэх шалтгаанаар хүлээн авахаас татгалзсан
Н.Цэрэнсамбуу: ЭТТ иргэн Г.Хажидмаад нэг тэрбум төгрөг өгөөгүй, энэ бол гүтгэлэг
Баруун бүсийн хурдан морины уралдааныг Завхан аймагт зохион байгуулна
Хуулийн салбарт "цахимжих" ажил эрчимжиж байна
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
Хаврын харшлыг хэрхэн давах вэ
Хавар болж өвс нахиалж, мод тоосонцортож цаг агаар дулаарч агаараар дамждаг харшил үүсгэгчид дээд цэгтээ хүрдэг. Харшлын үед найтаах, хамар шуухитнах, нүд загатнах шинж тэмдгүүд илэрч хэдэн сараар үргэлжилж таныг зовоодог уу.
Энэ үед та юу хийж чадах вэ. Хаврын харшлыг намдаах зүйл таны ойр байрлах эмийн сангийн тавиурт бий. Эхлээд жоргүй уудаг унтуулах нөлөөгүй Кларатодин мэтийн эмийг өглөө бүр уугаарай. Хэрэв хамар тань битүү хэвээр байвал давстай хамрын угаалга эсвэл амьсгаа чөлөөлөх эм /хэрвээ та цусны даралт тань өндөр биш бол/ ууж болно. Хэрэв шаардлагатай бол хэдэн өдрөөр удаан нөлөөтэй амьсгаа чөлөөлдөг хамрын цацдаг эм хэрэглэж болно. Өөр жоргүй ууж болох эмүүдэд таны хамрын дусаалгаас үүсэлтэй үрэвссэн хоолойг зөөллөх үрлэн эм мөн загатнаж нулимс гоожиж буй нүдэнд зориулсан гистаминий эсрэг нүдний дусаалга ордог. Нүдний дусаалга авахдаа шошгоос нь гистаминий эсрэг орцыг нь хараарай. Эдгээр нь зөвхөн нүдний улааныг арилгадаг дусаалгаас илүүтэй харшлын шинж тэмдгийн үндсийг эмчилдэг. Хэрвээ та хоёр дахь дусаалгыг худалдаж авбал 2-3 өдрөөс илүүгээр хэрэглэж болохгүй ба удаан хэрэглэвэл та нүдний улаанаа арилгахын тулд илүү их хэрэглэх хэрэгтэй болдог.
Хэрвээ та хаврын харшлаа гэрийн нөхцөлд намжаах аргыг хайж байвал энгийнээс эхэл. Давстай усан дусаалга хаврын харшлыг дарах энгийн арга. 225 грамм усанд хагас цайны халбага давс хийж шүршдэг саванд юүлнэ. Та үүнийг өглөө, оройдоо хамран дахь харшил үүсгэгчээс салахын тулд хэрэглэж болно. Хэрвээ та өөрөө бэлдмэл найруулахыг хүсэхгүй бол эмийн сангаас давстай хамрын дусаалга авч хэрэглэж болно.



Хавар болж өвс нахиалж, мод тоосонцортож цаг агаар дулаарч агаараар дамждаг харшил үүсгэгчид дээд цэгтээ хүрдэг. Харшлын үед найтаах, хамар шуухитнах, нүд загатнах шинж тэмдгүүд илэрч хэдэн сараар үргэлжилж таныг зовоодог уу. Энэ үед та юу хийж чадах вэ. Хаврын харшлыг намдаах зүйл таны ойр байрлах эмийн сангийн тавиурт бий. Эхлээд жоргүй уудаг унтуулах нөлөөгүй Кларатодин мэтийн эмийг өглөө бүр уугаарай. Хэрэв хамар тань битүү хэвээр байвал давстай хамрын угаалга эсвэл амьсгаа чөлөөлөх эм /хэрвээ та цусны даралт тань өндөр биш бол/ ууж болно. Хэрэв шаардлагатай бол хэдэн өдрөөр удаан нөлөөтэй амьсгаа чөлөөлдөг хамрын цацдаг эм хэрэглэж болно. Өөр жоргүй ууж болох эмүүдэд таны хамрын дусаалгаас үүсэлтэй үрэвссэн хоолойг зөөллөх үрлэн эм мөн загатнаж нулимс гоожиж буй нүдэнд зориулсан гистаминий эсрэг нүдний дусаалга ордог. Нүдний дусаалга авахдаа шошгоос нь гистаминий эсрэг орцыг нь хараарай. Эдгээр нь зөвхөн нүдний улааныг арилгадаг дусаалгаас илүүтэй харшлын шинж тэмдгийн үндсийг эмчилдэг. Хэрвээ та хоёр дахь дусаалгыг худалдаж авбал 2-3 өдрөөс илүүгээр хэрэглэж болохгүй ба удаан хэрэглэвэл та нүдний улаанаа арилгахын тулд илүү их хэрэглэх хэрэгтэй болдог.
Хэрвээ та хаврын харшлаа гэрийн нөхцөлд намжаах аргыг хайж байвал энгийнээс эхэл. Давстай усан дусаалга хаврын харшлыг дарах энгийн арга. 225 грамм усанд хагас цайны халбага давс хийж шүршдэг саванд юүлнэ. Та үүнийг өглөө, оройдоо хамран дахь харшил үүсгэгчээс салахын тулд хэрэглэж болно. Хэрвээ та өөрөө бэлдмэл найруулахыг хүсэхгүй бол эмийн сангаас давстай хамрын дусаалга авч хэрэглэж болно.




0 Сэтгэгдэл
























