БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Монголчууд “Туркойз Хилл Ресурс” компанид 861.7 сая ам.долларын өртэй болжээ
Оюу толгойн өрийн данс нэмэгдсээр. Уг төслийн хувь нийлүүлэгчдийн гэрээнд 2011 оны зургадугаар сарын 8-нд Нэмэлт өөрчлөлт оруулж, дахин тодотгосон билээ. Энэ гэрээний дагуу “Туркойз Хилл ресурс” компани 2016 оны есдүгээр сарын 1-ний өдөр хүртэл Оюу Толгой төслийг санхүүжүүлэх үүрэг хүлээжээ. Ингээд “Оюу Толгой” ХХК нь дээрх гэрээгээр хувьцааны ногдол ашгаа төлөхөөс өмнө бүх зээлээр санхүүжүүлсэн өр, хүүгийн төлбөрийг барагдуулах ёстой аж.
Өнгөрсөн оны байдлаар “Туркойз Хилл ресурс” компанийн салбар компаниас “Оюу Толгой” ХХК-д өгсөн нийт зээл, хүүгийн дүн нь 6.8 тэрбум ам.доллар болжээ. Үүн дээр хуримтлагдсан хүүгийн дүн 0.9 тэрбум ам.доллар нэмэгдэнэ. Эдгээр зээлийн хүү нь LIBOR + жилийн 6.5 хувь аж.
Нэмэлт өөрчлөлт оруулж, дахин тодотгосон хувь нийлүүлэгчдийн гэрээний дагуу, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн энгийн хувьцааны хөрөнгө оруулалтыг “Туркойз Хилл ресурс” компанийн салбар компани санхүүжүүлсэн байна.
Хувьцааны энэ хөрөнгө оруулалтыг “Эрдэнэс Оюу толгой” компани “Оюу толгой” ХХК-ийн өөрт ногдох ногдол ашгаас татгалзаж эргэн төлөх учиртай. Мөн “Эрдэнэс Оюу толгой” компани бэлэн мөнгө гаргаж өрөө барагдуулж болох юм. Өнгөрсөн оны байдлаар манай талд ногдох 34 хувийн энгийн хувьцааны санхүүжилтийн хуримтлагдсан дүн нь 751.2 сая ам.доллар болжээ. Үүн дээр хуримтлагдсан хүүгийн дүн нь 110.5 сая ам.доллар бас нэмэгдэх юм. Тэгэхээр манай улс Оюу толгойн хөрөнгө оруулагчид 861.7 сая ам.долларын өртэй болсон байна. Монгол Улсын Засгийн газар, “Туркойз Хилл ресурс”, “Рио Тинто” компаниуд хамтран хувь нийлүүлэгчдийн хооронд шийдвэрлэвэл зохих зарим асуудал хэлэлцэж байгаа. Яриа хэлэлцээ ирд өрнөж байгаа хэдий ч далд уурхайн бүтээн байгуулалтын Техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дуусгах, бүх талууд хянан батлах, холбогдох бүх зөвшөөрлийг авах ажил удааширч магадгүй ажээ. Уг ТЭЗҮ-г ирэх зургадугаар сард багтаан дуусгах төлөвлөгөө бий.
Энэ оны эхний гурван сарын байдлаар Оюу толгой 43 мянган тонн зэсийн баяжмал борлуулсан байна. Төлөвлөгөө ёсоор энэ жил Оюу толгой 135-160 мянган тонн баяжмал дахь зэс, 600-700 унци баяжмал дахь алт үйлдвэрлэх юм.
Одоогоор энэ онд үйлдвэрлэхээр төлөвлөсөн бүтээгдэхүүнийхээ 74 хувийг борлуулах гэрээ хийжээ. Үүнээс гадна ирэх жил үйлдвэрлэх бүтээгдэхүүнийхээ 84 хувийг нь бас борлуулах гэрээтэй байна.



Оюу толгойн өрийн данс нэмэгдсээр. Уг төслийн хувь нийлүүлэгчдийн гэрээнд 2011 оны зургадугаар сарын 8-нд Нэмэлт өөрчлөлт оруулж, дахин тодотгосон билээ. Энэ гэрээний дагуу “Туркойз Хилл ресурс” компани 2016 оны есдүгээр сарын 1-ний өдөр хүртэл Оюу Толгой төслийг санхүүжүүлэх үүрэг хүлээжээ. Ингээд “Оюу Толгой” ХХК нь дээрх гэрээгээр хувьцааны ногдол ашгаа төлөхөөс өмнө бүх зээлээр санхүүжүүлсэн өр, хүүгийн төлбөрийг барагдуулах ёстой аж. Өнгөрсөн оны байдлаар “Туркойз Хилл ресурс” компанийн салбар компаниас “Оюу Толгой” ХХК-д өгсөн нийт зээл, хүүгийн дүн нь 6.8 тэрбум ам.доллар болжээ. Үүн дээр хуримтлагдсан хүүгийн дүн 0.9 тэрбум ам.доллар нэмэгдэнэ. Эдгээр зээлийн хүү нь LIBOR + жилийн 6.5 хувь аж.
Нэмэлт өөрчлөлт оруулж, дахин тодотгосон хувь нийлүүлэгчдийн гэрээний дагуу, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн энгийн хувьцааны хөрөнгө оруулалтыг “Туркойз Хилл ресурс” компанийн салбар компани санхүүжүүлсэн байна.
Хувьцааны энэ хөрөнгө оруулалтыг “Эрдэнэс Оюу толгой” компани “Оюу толгой” ХХК-ийн өөрт ногдох ногдол ашгаас татгалзаж эргэн төлөх учиртай. Мөн “Эрдэнэс Оюу толгой” компани бэлэн мөнгө гаргаж өрөө барагдуулж болох юм. Өнгөрсөн оны байдлаар манай талд ногдох 34 хувийн энгийн хувьцааны санхүүжилтийн хуримтлагдсан дүн нь 751.2 сая ам.доллар болжээ. Үүн дээр хуримтлагдсан хүүгийн дүн нь 110.5 сая ам.доллар бас нэмэгдэх юм. Тэгэхээр манай улс Оюу толгойн хөрөнгө оруулагчид 861.7 сая ам.долларын өртэй болсон байна. Монгол Улсын Засгийн газар, “Туркойз Хилл ресурс”, “Рио Тинто” компаниуд хамтран хувь нийлүүлэгчдийн хооронд шийдвэрлэвэл зохих зарим асуудал хэлэлцэж байгаа. Яриа хэлэлцээ ирд өрнөж байгаа хэдий ч далд уурхайн бүтээн байгуулалтын Техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дуусгах, бүх талууд хянан батлах, холбогдох бүх зөвшөөрлийг авах ажил удааширч магадгүй ажээ. Уг ТЭЗҮ-г ирэх зургадугаар сард багтаан дуусгах төлөвлөгөө бий.
Энэ оны эхний гурван сарын байдлаар Оюу толгой 43 мянган тонн зэсийн баяжмал борлуулсан байна. Төлөвлөгөө ёсоор энэ жил Оюу толгой 135-160 мянган тонн баяжмал дахь зэс, 600-700 унци баяжмал дахь алт үйлдвэрлэх юм.
Одоогоор энэ онд үйлдвэрлэхээр төлөвлөсөн бүтээгдэхүүнийхээ 74 хувийг борлуулах гэрээ хийжээ. Үүнээс гадна ирэх жил үйлдвэрлэх бүтээгдэхүүнийхээ 84 хувийг нь бас борлуулах гэрээтэй байна.




0 Сэтгэгдэл
Zochin
Novsh gej. Gadnyhnaar ni buh hurungu oruulaltyg ni hiilgeed Tur tatvaraa avaad l suuj baihgui. Daldagnaj baij ard tumniig urund ugaah gej
2014.04.04
























