Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Туялзуур сэлэмч Б.Амарболд өсвөрийн ДАШТ-д оролцоно
Болгарын Пловдив хотноо болох туялзуур сэлэмний өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Б.Амарболд ур чадвараа сорихоор болов.
Тэрбээр 2013 оны туялзуур сэлэмний спортын Монгол Улсын өсвөрийн шилдэг тамирчин юм. Тус тэмцээн ирэх сарын 3-12-нд Пловдив хотноо үргэлжилж шилдэг сэлэмчээ тодруулна. Б.Амарболд тус тэмцээний өмнө дэлхийн 50 гаруй орны өсвөрийн сэлэмчид оролцсон хамтарсан бэлтгэл сургуулилтад мягмар гарагаас эхлэн оролцож байгаа юм. Монголын туялзуур сэлэмний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Д.Ганбаатар уг олон улсын бэлтгэлийг удирдах дөрвөн дасгалжуулагчийн нэгээр сонгогдсон нь Монгол дасгалжуулагч олон улсын хамтарсан бэлтгэл удирдаж байгаа анхны тохиолдол болж байна.
Дашрамд дуулгахад, ирэх бямба, ням гарагт туялзуур сэлэмний насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Орхон аймагт зохион байгуулна.
Болгарын Пловдив хотноо болох туялзуур сэлэмний өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Б.Амарболд ур чадвараа сорихоор болов.Тэрбээр 2013 оны туялзуур сэлэмний спортын Монгол Улсын өсвөрийн шилдэг тамирчин юм. Тус тэмцээн ирэх сарын 3-12-нд Пловдив хотноо үргэлжилж шилдэг сэлэмчээ тодруулна. Б.Амарболд тус тэмцээний өмнө дэлхийн 50 гаруй орны өсвөрийн сэлэмчид оролцсон хамтарсан бэлтгэл сургуулилтад мягмар гарагаас эхлэн оролцож байгаа юм. Монголын туялзуур сэлэмний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Д.Ганбаатар уг олон улсын бэлтгэлийг удирдах дөрвөн дасгалжуулагчийн нэгээр сонгогдсон нь Монгол дасгалжуулагч олон улсын хамтарсан бэлтгэл удирдаж байгаа анхны тохиолдол болж байна.
Дашрамд дуулгахад, ирэх бямба, ням гарагт туялзуур сэлэмний насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Орхон аймагт зохион байгуулна.
0 Сэтгэгдэл
























