БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
“Петрочайна Дачин Тамсаг” компанид аюулгүй ажиллах зөвлөгөө өгнө
Дорнод аймгийн Тамсагийн сав газарт үйл ажиллагаа явуулж буй Хятадын хөрөнгө оруулалттай “Петрочайна Дачин Тамсаг” компанийн экспортын газрын тос ачих талбайд гал гарснаас найман машин дэлбэрч, хоёр хятад иргэн амиа алдсан осол энэ сарын 10-нд гарсан билээ. Одоогоор гал гарсан шалтгааныг мэргэжлийн байгууллагууд шалгаж байна. Гал гарах үед дэлбэрсэн авто машинуудад 80 тонн газрын тос ачсан байжээ. Осол гарснаас хойш талбайг сэргээн засварлаж өнгөрсөн 17-ны өдөр ажиллахад бэлэн болгосон аж. Одоо газрын тосны экспорт хэвийн үргэлжилж байна хэмээн Уул уурхайн яамнаас өчигдөр мэдээлэв. Гал гарах үед газрын тос цэвэршүүлэх, хадгалах, буулгах, ус шахах, бохир ус цэвэршүүлэх хэсэг, 110 кВт-ын цахилгааны дэд станц өртөөгүй ажээ.
Цаашид аюулгүй ажиллагаагаа хэрхэн хангаж ажиллах талаар ОБЕГ, МХЕГ, Газрын тосны газар хамтарсан ажлын хэсэг заавар зөвлөмж өгөх, хяналт шалгалт хийх юм байна.




Цаашид аюулгүй ажиллагаагаа хэрхэн хангаж ажиллах талаар ОБЕГ, МХЕГ, Газрын тосны газар хамтарсан ажлын хэсэг заавар зөвлөмж өгөх, хяналт шалгалт хийх юм байна.




0 Сэтгэгдэл
























