Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт 64 хувьтай байна
448 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖААЛЛАА
УУРХАЙЧДЫН УСАН БАССЕЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Нүүдэлчдийн язгуур өв, хөгжмийн нэгэн чухал соёл "Аман хэл хуур"-ын өдөр энэ сарын 30-нд тохионо
Чойр, Сайншандын алинд газрын тос боловсруулах вэ
Манай улс газрын тос боловсруулах үйлдвэр байгуулна хэмээн олон жил ярьсан ч өдий болтол шатахууны импортоос хараат хэвээр байна. Дарханд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах судалгааг сүүлийн жилүүдэд хийсэн бөгөөд Засгийн газар ч дэмжсэн шийдвэрлэсэн. Гэвч уг үйлдвэрийн талаар ҮАБЗ-өөр хэд хэдэн удаа ярилцаж өөрсдийн олборлож байгаа газрын тосоо түшиглэх шийд гаргасан аж. Энэ хүрээнд Монгол орны Зүүн, Баруун бүс нутагт газрын тос боловсруулах бага оврын үйлдвэр байгуулахаар болжээ. Мөн Чойр, Сайншандад газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах судалгааг үргэлжлүүлэн хийж байна. Ингээд энэ хоёр газрын аль нэгд нь үйлдвэр байгуулах шийд гарах нь. Эдгээр газарт өмнө нь судалгаа хийж байсан билээ.
Дарханы газрын тос боловсруулах үйлдвэр манай улсаас олборлож буй түүхий эдийг ашиглах боломжгүй.
Учир нь, газрын тосоо татах дэд бүтэц байхгүй, тээврийн зардал асар өндөр гарах юм. Иймд уг үйлдвэр хойд хөршөөс түүхий эдээ авах төлөвлөгөөтэй. ОХУ ч бас Хятадад газрын тос нийлүүлдэг. Тэгээд манай улс олборлож буй газрын тосоо Хятадад нийлүүлж оронд нь хойд хөршөөс түүхий эд авах хувилбар дэвшүүлж байсан юм. Үүнээс гадна Дарханд байгуулах үйлдвэр ОХУ-ын Эрхүү, Ангарскт газрын тос олборлож буй хувийн компаниудаас түүхий эд авах гэрээ байгуулсан ажээ.

0 Сэтгэгдэл
Иргэн
Зүүнбаянд нефть байдаг. нефть түүхий эдээ бодвол мэдээж Сайншанд байх ёстой.
2014.03.27