Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана “Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ "Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно "Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна Монгол Улс соёлын өвийг хамгаалах хамтын ажиллагааг онцоллоо
Оросыг элсүүлээгүй болохоор хөөх боломжгүй
Нидерландын Гааг хотод болж байгаа цөмийн аюулгүй байдлын чуулга уулзалтад оролцсон ОХУ-ын Гадаад харилцааны сайд Лавров хэд хэдэн сонирхолтой мэдэгдэл хийлээ. “Их наймын” бүрэлдэхүүнээс Оросыг хөөх ярианд тайлбар өгөхдөө тэрээр “Хэрэв манай Өрнөдийн түншүүд найман улсын бүрэлдэхүүнтэйгээр уулзах хэрэггүй гэж үзэж байгаа бол тэгье л дээ. Бид заавал энэ уулзалтад оролцоно гэж зууралдаагүй. Харин “Их найм” гэдэг ойлголтын тухайд энэ бол албан ёсны бус клуб, тэнд хэнийг ч элсүүлээгүй, гишүүний үнэмлэх олгоогүй болохоор тэндээс хөөх боломжгүй юм” гэжээ. Цаашлаад, олон улсын асуудлыг хэлэлцэхэд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл, Ойрхи Дорнодын асуудлыг зохицуулах дөрвөн улс, Ираны цөмийн асуудлыг хэлэлцэх зургаан улс, “Их хорин улс”-ын уулзалт гээд олон хувилбар байгааг онцоллоо.
Австралийн төлөөлөгчид Оросыг “Их хорийн” уулзалтад урихгүй байхыг уриалсны хариуд Лавров “Их хорин улсын клубийг Австрали үүсгэн байгуулаагүй, ийм тоотой улсын хэмжээнд уулзалт явуулъя гэдгийг бүгд хамт тохиролцсон” гэжээ. Уулзалтад Путин ирээгүйг тайлбарлахдаа Украйны асуудал энд хамаагүй, ирэхгүй гэдгийг бүр хагас жилийн өмнө шийдсэн байсан гэв. Төрийн тэргүүн ирээгүй тухайд энэ уулзалтад оролцож байгаа 56 орны гуравны нэгийг нь төрийн тэргүүн төлөөлөөгүй байгааг онцлов.




0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан