96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Зээлийн өрийн үлдэгдэл 55.6 хувиар өсчээ
Төв банкнаас сар бүр инфографик гаргадаг. Хоёрдугаар сарынх нь өчигдөр гарчээ. Ингээд тус инфографикт юу гэж өгүүлснийг дор өгүүлье.
Өнгөрсөн сард инфляц улсын хэмжээнд 12.2, Улаанбаатарт 12 хувьтай гарлаа. Монголбанкны энэ оны мөнгөний бодлогод оны эцэст инфляц найман хувьтай байхаар тусгасан.
Мөнгөний нийлүүлэлт нэгдүгээр сарынхаас 180.1 тэрбум төгрөгөөр буюу 1.8 хувиар буурчээ. Үүнийг өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулж үзвэл 2609.7 тэрбум төгрөгөөр өсч 9847.8 тэрбум төгрөгт хүрсэн байна.
Хадгаламж 40.1 хувиар өсчээ. Өөрөөр хэлбэл 6924.5 тэрбум төгрөг болсон аж. Үүний 4918.3 тэрбум нь төгрөг, үлдсэн нь гадаад валютынх юм.
Зээлийн өрийн үлдэгдэл өслөө. Одоогоор 11153.9 тэрбум төгрөгт хүрэв. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 3985.5 тэрбум төгрөг буюу 55.6 хувиар өссөн дүн гарлаа. Нийт зээлийн 5.4 хувь нь чанаргүй зээл байна.
Өнгөрсөн сарын сүүлчээр гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 756.6 тэрбум төгрөг болж. Ингээд гүйлгээнд байгаа бэлэн мөнгө нэгдүгээр сарынхаас 137.7 тэрбум төгрөгөөр буурсан байна. Харин өнгөрсөн оныхтой харьцуулбал 81 тэрбумаар илүү аж.
Монголбанкинд тушаах алтны хэмжээ нэмэгдсэн аж. Тухайлбал нэгдүгээс сард төв банк 255.8 кг алт худалдан авсан. Өнгөрсөн сард 1114.5 кг буюу 1.1 тонн гаруй алт худалдан авлаа. Одоо цаг дулаарч манай улсын эдийн засгийн идэвхжилийн үе ирж буй билээ. Өөрөөр хэлбэл уул уурхайн ажил одоо ид эхэлж байгаа. Тэгэхээр алт тушаалт нэмэгдэнэ хэмээн үзэж буй юм.

0 Сэтгэгдэл