“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО
“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав
С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа
Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө
Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна
Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй
“Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ
С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Байгаль орчинд ээлтэй уул уурхайг хөгжүүлэхэд анхаарах асуудал их байна
“Байгаль орчны үнэлгээний тухай” хуульд өнгөрсөн онд өөрчлөлт орсон. Энэ хуулийн дагуу уул уурхайн компаниуд шинээр үйл ажиллагаа явуулахдаа орон нутгийн иргэдийн санал асуулгыг заавал авсан байх ёстой. Гэтэл Өмнөговь аймагт энэ хууль хэрэгжиж чадахгүй байна хэмээн нутгийн иргэд шүүмжилж байна. Дэлхийн усны өдрийг тохиолдуулан тус аймагт анх удаа өргөн цар хүрээтэй зохион байгуулагдсан “Байгаль орчинд ээлтэй уул уурхайг хөгжүүлэх нь” сэдэвт зөвлөлгөөнөөр энэ талаар хэлэлцсэн юм. Зөвлөлгөөнд БОНХ-ийн сайд С.Оюун, Уул уурхайн яам, Уул уурхайн ассоциаци, Өмнөговь аймгийн ИТХ, ЗДТГ, БОГ-ынхан болон орон нутагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компанийн удирдлага оролцсон. Тэд энэ хуулийн хэрэгжилт ямар байна, уул уурхайн мэдээлэл иргэдэд хэр зэрэг очиж байгаа талаар хэлэлцсэн нь энэ зөвлөгөөний гол онцлог байсан юм.
Өмнөговь аймгийн хувьд уул уурхайн олборлолт явуулахаар 35 аж ахуйн нэгж 78 тусгай зөвшөөрөл авсан байдаг. Энэ нь Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрийн 25 хувийг эзэлж буй юм. Хууль хэрэгжээд багагүй хугацаа өнгөрч байгаа, гэтэл уул уурхайн хамгийн их хөгжиж буй бүс нутаг болох Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниуд иргэдээс асуудаггүй, бас орон нутагтайгаа ямар ч уялдаа холбоогүй ажилладаг, тухайн компаниудын үйл ажиллагаанд ямар ч хяналт тавих боломжгүйг орон нутгийн иргэд илэрхийлэв. Уг нь шинээр батлагдсан хуульд иргэдээс илүүтэй санал авах ёстойг заасан. Харин энэ шүүмжлэлийн хариуд “энэ хуультай холбоотой журмын зарим нь өнгөрсөн оны сүүлээр, зарим нь энэ оны эхээр батлагдсан. Яагаад гэвэл Хууль зүйн яаман дээр нийтээр дагаж мөрдүүлэх хууль тогтоомжууд хянагдах ёстой. Мөн Засгийн газрын хуралдаанд орсон, ороогүйгээс шалтгаалж, багцаараа одоо л бэлэн болж байна” хэмээн БОНХ-ийн сайд С.Оюун зөвлөлгөөний үеэр хэлж байсан юм. Ямартаа ч Өмнөговь аймгийн иргэдийн хувьд хууль бүрэн хэрэгжиж, орон нутагт үйл ажиллагаа явуулах уул уурхайн компаниуд орон нутгийн иргэдээс асууж, малчид ард иргэдэд ээлтэй, зөв үйл ажиллагаа явуулдаг байхыг хүсч байлаа.



“Байгаль орчны үнэлгээний тухай” хуульд өнгөрсөн онд өөрчлөлт орсон. Энэ хуулийн дагуу уул уурхайн компаниуд шинээр үйл ажиллагаа явуулахдаа орон нутгийн иргэдийн санал асуулгыг заавал авсан байх ёстой. Гэтэл Өмнөговь аймагт энэ хууль хэрэгжиж чадахгүй байна хэмээн нутгийн иргэд шүүмжилж байна. Дэлхийн усны өдрийг тохиолдуулан тус аймагт анх удаа өргөн цар хүрээтэй зохион байгуулагдсан “Байгаль орчинд ээлтэй уул уурхайг хөгжүүлэх нь” сэдэвт зөвлөлгөөнөөр энэ талаар хэлэлцсэн юм. Зөвлөлгөөнд БОНХ-ийн сайд С.Оюун, Уул уурхайн яам, Уул уурхайн ассоциаци, Өмнөговь аймгийн ИТХ, ЗДТГ, БОГ-ынхан болон орон нутагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компанийн удирдлага оролцсон. Тэд энэ хуулийн хэрэгжилт ямар байна, уул уурхайн мэдээлэл иргэдэд хэр зэрэг очиж байгаа талаар хэлэлцсэн нь энэ зөвлөгөөний гол онцлог байсан юм. Өмнөговь аймгийн хувьд уул уурхайн олборлолт явуулахаар 35 аж ахуйн нэгж 78 тусгай зөвшөөрөл авсан байдаг. Энэ нь Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрийн 25 хувийг эзэлж буй юм. Хууль хэрэгжээд багагүй хугацаа өнгөрч байгаа, гэтэл уул уурхайн хамгийн их хөгжиж буй бүс нутаг болох Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниуд иргэдээс асуудаггүй, бас орон нутагтайгаа ямар ч уялдаа холбоогүй ажилладаг, тухайн компаниудын үйл ажиллагаанд ямар ч хяналт тавих боломжгүйг орон нутгийн иргэд илэрхийлэв. Уг нь шинээр батлагдсан хуульд иргэдээс илүүтэй санал авах ёстойг заасан. Харин энэ шүүмжлэлийн хариуд “энэ хуультай холбоотой журмын зарим нь өнгөрсөн оны сүүлээр, зарим нь энэ оны эхээр батлагдсан. Яагаад гэвэл Хууль зүйн яаман дээр нийтээр дагаж мөрдүүлэх хууль тогтоомжууд хянагдах ёстой. Мөн Засгийн газрын хуралдаанд орсон, ороогүйгээс шалтгаалж, багцаараа одоо л бэлэн болж байна” хэмээн БОНХ-ийн сайд С.Оюун зөвлөлгөөний үеэр хэлж байсан юм. Ямартаа ч Өмнөговь аймгийн иргэдийн хувьд хууль бүрэн хэрэгжиж, орон нутагт үйл ажиллагаа явуулах уул уурхайн компаниуд орон нутгийн иргэдээс асууж, малчид ард иргэдэд ээлтэй, зөв үйл ажиллагаа явуулдаг байхыг хүсч байлаа.




0 Сэтгэгдэл
























