Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Беан Шаниний “муухай” хүүхэлдэйнүүд

Америкийн уран зураач Беан Шанин захиалгаар хүүхэлдэй урладаг. Түүний урласан хүүхэлдэй амьд хүүхэд мэт харагдах ч яг л өнөөх буг чөтгөр гээч шиг хачин төрхтэй. Түүнд захиалга өгөгч нар нь голцуу хүүхэд гаргадаггүй эмэгтэйчүүд байдаг аж. Тийм учраас зураач бүсгүй захиалагчийнхаа хүсэл сонирхолд нийцүүлэн хүүхэлдэйг нь 950-1500 ам.долларт дунджаар урладаг.

Заримдаа захиалагчийн хүслээс шалтгаалаад үүнээс ч илүү үнэтэй хүүхэлдэй хийх шаардлага гарна. Уран бүтээлч нэг бол цус сорогч эсвэл шилэн нүдтэй зомби төрхтэй хүүхэлдэйг захиалагчдаа санал болгоно. Яг үнэндээ энэ хачин хүүхэлдэй нь огт хүүхэд гаргаж чадахгүй эмэгтэйчүүдэд сэтгэл зүйн хамгаалалт болдог гэж үздэг. Хэдийгээр зөвхөн захиалгаар урлана гэж байгаа ч энэ уран бүтээлчийн хүүхэлдэйнүүд дэлхийн олон оронд тархаж багагүй ашиг орлоготой нэр хүндтэй болсон гэнэ. Тиймээс захиалгаа хэдэн сарын өмнөөс авдаг аж.

0 Сэтгэгдэл