96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Газрын тосны үнэ өсч болзошгүй
Крымийн хойгийн асуудлаас болж Өрнөдийн орнууд Оросын эсрэг олон тооны хориг арга хэмжээ авахаар болжээ. Одоохондоо улс төрийн хориг арга хэмжээ нь тодорхой болсон. Харин эдийн засгийн хориг арга хэмжээний талаарх олон таамаг байна.
Эдгээрийн нэг нь Оросын газрын тос, шатдаг хийг худалдан авахыг бүрэн хориглох. Үүнийг хэрэгжүүлэх боломжтой тухай өрнөдийн цөөнгүй шинжээч мэдэгдэж байгаа. Энэ мэт хамгийн хатуу хориг арга хэмжээг санаачлагч гол улс нь АНУ. Америк нь Оростой хийдэг арилжаанд олон тооны хориг арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсэн. Эдгээрийн тоонд Оросоос газрын тос худалдан авахаа зогсоох хүртэлх хатуу арга хэмжээ дурдагдаж байгаа юм.
Гэхдээ Ираны Газрын тосны сайд Бижан Намдар Занганех нь АНУ-ын зүгээс дэлхийн зах зээл дээр Оросын газрын тосыг худалдан авахыг хориглосон арга хэмжээ авч чадахгүй гэдгийг онцолжээ. Хэрэв Америк Оросын газрын тосыг худалдан авахаа зогсоовол дэлхийн зах зээл бүхэлдээ хямралд орохтой зэрэгцэн үр дүн нь урьдчилан таахын аргагүй сөрөг болно гэдгийг сайд дурдсан аж.
Тэрээр “Энэ улсын эсрэг арилжааны хориг тавина гэдэг байж боломгүй зүйл” гэв. Үүний дээр Америкийн зүгээс Оросын газрын тосны экспортын эсрэг хориг арга хэмжээ авбал дэлхийн хэмжээнд газрын тосны үнэ огцом өснө гэдгийг анхааруулав.
Крымийн хойгийн асуудлаас болж Өрнөдийн орнууд Оросын эсрэг олон тооны хориг арга хэмжээ авахаар болжээ. Одоохондоо улс төрийн хориг арга хэмжээ нь тодорхой болсон. Харин эдийн засгийн хориг арга хэмжээний талаарх олон таамаг байна. Эдгээрийн нэг нь Оросын газрын тос, шатдаг хийг худалдан авахыг бүрэн хориглох. Үүнийг хэрэгжүүлэх боломжтой тухай өрнөдийн цөөнгүй шинжээч мэдэгдэж байгаа. Энэ мэт хамгийн хатуу хориг арга хэмжээг санаачлагч гол улс нь АНУ. Америк нь Оростой хийдэг арилжаанд олон тооны хориг арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсэн. Эдгээрийн тоонд Оросоос газрын тос худалдан авахаа зогсоох хүртэлх хатуу арга хэмжээ дурдагдаж байгаа юм.

0 Сэтгэгдэл