Голомт банк ногдол ашиг хуваарилж эхэллээ
Цахилгаан дугуй, мотоцикл (суррон), скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсжээ
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
Т.Даваадалайг баривчилсан шийдвэрийг “Үндэслэл хангалтгүй“ гэх шалтгаанаар хүлээн авахаас татгалзсан
Н.Цэрэнсамбуу: ЭТТ иргэн Г.Хажидмаад нэг тэрбум төгрөг өгөөгүй, энэ бол гүтгэлэг
Баруун бүсийн хурдан морины уралдааныг Завхан аймагт зохион байгуулна
Хуулийн салбарт "цахимжих" ажил эрчимжиж байна
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
Баянзүрх дүүрэгт шагналын хур буулаа

Монгол цэргийн өдөр, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэр бүхий иргэдийг эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, соёл урлаг, спорт, шинжлэх ухаан, хууль эрх зүй, батлан хамгаалах, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласаныг нь үнэлж төрийн дээд, одон медалиар шагнасан билээ. Баянзүрх дүүргээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар нийт 30 хүн төрийн дээд одон медалиар шагнагдсаныг өнөөдөр тус дүүргийн ИТХ-ын дарга Ц.Батхүү, Засаг дарга Д.Пүрэвдаваа болон албаны бусад хүмүүс гардуулан өгсөн юм.
Тус дүүргийн 27 дугаар хорооны иргэн, ахмад дайчин Ю.Самбууг Цэргийн гавьяаны Улаан тугийн одонгоор, 17 дугаар хорооны иргэн Н.Хашхүү, 28 дугаар хорооны иргэн Д.Бадамханд, 20 дугаар хорооны иргэн Х.Дугар, 48 дугаар сургуулийн багш Г.Ичинноров, , Нийтлэг үйлчилгээний газрын дарга Д.Нарангуа нарын21 хүнийг Алтангадас одонгоор, 20 дугаар хорооны иргэн, ахмад дайчин А.Лхүндэвдэлэгийг Цэргийн гавьяаны одонгоор, Шавь цогцолбор сургуулийн багш Б.Нармандах, 147 дугаар цэцэрлэгийн багш Б.Очирбат, 5 дугаар хорооны зохион байгуулагч С.Эрдэнэцэцэг нарын 7 иргэнийг Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагналаа.

0 Сэтгэгдэл
saihan haragdaj bna
Saihan haragdjii shuu ma hed
2014.03.19