Голомт банк ногдол ашиг хуваарилж эхэллээ
Цахилгаан дугуй, мотоцикл (суррон), скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсжээ
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
Т.Даваадалайг баривчилсан шийдвэрийг “Үндэслэл хангалтгүй“ гэх шалтгаанаар хүлээн авахаас татгалзсан
Н.Цэрэнсамбуу: ЭТТ иргэн Г.Хажидмаад нэг тэрбум төгрөг өгөөгүй, энэ бол гүтгэлэг
Баруун бүсийн хурдан морины уралдааныг Завхан аймагт зохион байгуулна
Хуулийн салбарт "цахимжих" ажил эрчимжиж байна
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
Шүлхийгээр дахин нэг мал үхжээ
Зүүн аймгийн зарим сумдад тархсан байгалийн гоц халдварт шүлхий өвчнөөр өвчилсөн малын тоо нэмэгдсэн гэх мэдээлэл гарах болсон. Бодит байдал ямар байгааг Мал эмнэлгийн үржлийн газрын дэд дарга П.Болортуяагаас тодрууллаа.
-Шүлхийгээр өвчилсөн малын тоо нэмэгдсээр байгаа гэсэн. Энэ үнэн үү?
-Байдал харьцангуй намжсан ч, нэмж мал өвчилж байна. Тухайлбал, Дорноговь аймгийн Даланжаргалан суманд тархалт нэлээд идэвхтэй байгаа. Өчигдөр /уржигдар/ гэхэд нэг үхэр нэмж өвчилсөн. Мөн зарим нэг шинжилгээгээр хонь, ямаанд ч эерэг хариу гарлаа.
-Вакцинжуулах ажил хэр явж байна вэ?
-1.9 сая мал вакцинжуулах ёстойгоос өнөөдөр 90 гаруй хувийг нь хамруулаад байна. Үлдсэн малаа энэ долоо хоногт бүрэн хамруулна.
-Малын шүлхий өвчин давталттай гардаг уу. Вакцин тариулсан мал хэдэн жилдээ энэ өвчнөөр өвчилдөггүй юм бэ?
-Зургаан сар байдаг. Өнгөрсөн аравдугаар сард вакцин хийлгэсэн малын дархлаа одоо суларч эхэлж байна гэсэн үг.
-Шүлхий гарах шалтгааныг судалж үзсэн үү. Зээрээс халдвар дамжсан гэдэг нь батлагдсан уу?
-Зээрээс халдвар тархсан байх магадлалтай ч бид батлаагүй. Судалж шинжилж байгаа.
-Өнөөгийн байдлаар хэдэн мал устгаад байна вэ?
-Надад ирсэн мэдээллээр 3387 мал булж устгасан. Одоо нөхөн олговрын асуудал яригдана.

0 Сэтгэгдэл