Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Давтаж шарсан үхрийн мах
Орц: 4 порц
үхрийн цул мах 4 зүсэм /тус бүр 120-130гр орчим/
цөцгийн тос 100 гр
улаан лооль 2 ширхэг
сонгино 1 ш /дунд зэрэг хэмжээтэй/
нимбэг ½ ш
гоньд эсвэл яншуй
оливын тос 4 х/х
давс, перец амтлах хэмжээгээр

1. Цөцгийн тосыг хөлдөөгчинд хийнэ. Үхрийн махны хэрчмүүдийг тал бүрээс нь сайтар давтаж давс, перец цацаж хүнсний уутанд ороож 20 минут байлгана.
2. Энэ хугацаанд ногооны нэгэн төрлийн “консоме” хэмээх сонгомол хачрыг бэлтгэцгээе. Улаан лоолийг угааж хөнгөн чагтлан зүсэлт хийж өгөөд буцлам халуун усанд 1 минут орчим байлгаад гаргаж хүйтэн усанд дүрж аваад хальсыг хялбар хуулж авна. Лоолийн зөөлөн хэсгийг ухаж аваад гадна хэсгийг шоо дөрвөлжин хэрчинэ.
3. Шинэхэн гоньд эсвэл яншуйг угааж жижиглэн хэрчээд улаан лоольтой нийлүүлнэ. Сонгиныг маш жижиг дөрвөлжин хэрчээд мөн ногоо болон улаан лоольтой нийлүүлээд давс, перецээр амт тохируулж хутгана.
4. Бэлтгэсэн ногоон дээр хөлдөөсөн цөцгийн тосыг томхон үрүүлд үрж дээгүүр нь цацаж өгнө.
5. Үхрийн махыг сайтар халаасан оливын тосонд хоёр талаар нь ээлжлэн хайрс тогтоож шарна.
6. Шарсан үхрийн махыг цөцгийн тосны үйрмэг дээр шууд халуунаар нь тавьж өгнө.

Зөвлөгөө: Консоме хэмээх дээрх ногооны хачрыг халуун зууш маягаар мөн бэлтгэж болно. Ингэхийн тулд тус бүр нэг ширхэг жижгэвтэр хаш, хурган хулуу, улаан лооль, сонгиныг жижиг дөрвөлжин хэрчиж оливын тосонд хөнгөн хуурч бэлтгэдэг.

0 Сэтгэгдэл