Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин нэг шат ахиж “В1, Тогтвортой” болсныг Moody’s агентлаг зарлалаа
Аравдугаар сарын 20-ноос мопед, скүүтер, цахилгаан дугуйг хөдөлгөөнд оролцуулахгүй
Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр барих түншлэлийн гэрээ байгуулах эрхийг НИТХ-аас олголоо
Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцрууллаа
Гурвалжингийн гүүр орчимд элс, цемент, хайрга худалдаалдаг иргэн, ААН-ийг нүүлгэн шилжүүлж, тохижилтын ажлыг эхлүүллээ
Монгол багш “Эрхэмсэг гүнж Маха Чакригийн нэрэмжит шагнал”-ын эзэн боллоо
"Улаанбаатар метро" төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг хийж байна
НЭЭЛТТЭЙ ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ ЧУУЛГА, УУЛЗАЛТАД ОРОЛЦЛОО
Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр ДЦС-5 төслийн гэрээ байгуулах эрхийг НИТХ-аар баталлаа
Ардчилал еврог устгах нь
Франц болон Европын бусад орнуудад удахгүй явагдах сонгуулийн дүн эрх баригчдын зүгээс Европын нэгдсэн мөнгөн тэмдэгтийг аврахаар явуулж буй бүсээ чангалах бодлого ард иргэдийн эсэргүүцэлтэй хэрхэн тулгарч байгааг илтгэн харуулах нь.
Евро гүйлгээнд орж байсан нь саяхан мэт боловч Ирландын банкны хямрал, Испанид болсон үл хөдлөх хөрөнгийн салбарын дампуурал, Грект тохиолдсон эдийн засгийн ужиг хямралын дундуур урт замыг туулан амь гарсан баялаг түүхтэй мөнгөн тэмдэгт. Гэвч яг одоо Европын нэгдсэн мөнгөн тэмдэгтийн өмнө өөр нэгэн аюул тулгараад байна. Энэ бол бидний сайн мэдэх ардчилал юм.
Маш энгийнээр тодорхойлбол, евро бүсийн ихэнх орнуудын хүн амын олонх нь энэ мөнгөний нэгжээ цаашид хадгалан үлдээх сонирхолгүй болжээ. Европын томоохон орнуудад удахгүй сонгууль явагдана. Тэдгээр сонгуульд еврог хадгалан үлдээхийг дэмждэг улс төрийн намууд тун амжилтгүй оролцох нигууртайг санал асуулгууд харуулж байна. Санхүүгийн бэрхшээлтэй байгаа ихэнх оронд ард иргэд нь бүсээ чангалах бодлогыг эсэргүүцэх нь улам бүр өссөөр... Үүнтэй зэрэгцэн санхүү нь тогтвортой байгаа Герман мэтийн орнуудад хүртэл сонгогчид нь хямралтай орнуудыг аварч, араасаа чирэх гэж мөнгө зарлагадаж байгаад илт дургүйцэх болов.

Өнгөрсөн сарын эцсээр болсон Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн нэгдүгээр шатны дүн евро бүсийн тухайд олон нийтийн дэмжлэг хэрхэн буурсныг тод харуулсан үйл явдал боллоо. Ерөнхийлөгч Николь Саркози канцлер Ангела Меркелийн хамт еврог аврахын төлөө тун хатуу байр суурь баримталж байсан. Гэтэл тэрээр сонгуульд өөрийн гол өрсөлдөгч Социалист намын тэргүүн Франсуа Олландаас нэг хувиар бага санал авч, нэг үгээр хэлбэл ялагдал хүлээгээд байна. Хэдийгээр сонгуулийн жинхэнэ ялагчийг ирэх ням гаригт болох сонгуулийн хоёрдугаар шатаар тодруулах боловч Н.Саркози өрсөлдөгч Ф.Олландад найман хувийн саналын зөрүүтэй ялагдах магадлалтай байгаа юм.
Ф.Олландын хувьд еврог авч үлдэхийг эсэргүүцдэггүй. Гэвч бүс чангалах бодлогыг эсэргүүцдэг, бүр улам суллаж хяналтгүй өсөлтийг дэмждэг нэгэн. Төсвийн алдагдлыг бууруулах тухайд зарлагаа багасгахаас илүүтэй татварыг өсгөх ёстой гэдэг. Товчхондоо Ф.Олланд хэрэв Францын Ерөнхийлөгч болбол еврог аврах чармайлт үр дүнд хүрэхгүй байх магадлал өндөр. Н.Саркозиг Ф.Олландаар солих нь Европын Холбооны гол цөм болсон Франц-Германы тэнхлэгийг сулруулж яваандаа Европын санхүүгийн зах зээлийн итгэлцүүрийг булшилж, евро бүсийн эдийн засгийг сүйрэлд хөтөлж байгаа юм.
Сонгууль болоход хэдхэн хоног үлдээд байгаа энэ үед өмнөх шатны сонгуулиар Н.Саркози, Ф.Олланд хоёрын хэнийх нь ч төлөө саналаа өгөөгүй сонгогчдын хандлага юунаас ч илүү чухал болоод байна. Тэдний төлөө хэт барууны болон зүүний намын үзэл баримтлалыг дэмжигчид саналаа өгөөгүй юм. Хэт барууны чиг баримжаат Үндэсний Фронт намыг төлөөлөн сонгуульд нэр дэвшсэн Маринь Лө Пэн эхний шатанд сонгогчдын 18 хувийн саналыг цуглуулж гуравт жагссан. Тэрээр өөрийн дэмжигчдэдээ хандан Европын Холбоог таягдан хаяж, зөвхөн Францын үндэсний ашиг сонирхолд анхаарлаа хандуулахыг уриалаад буй. Мөн еврог бүрэн орхиж өөрийн үндэсний мөнгөн тэмдэгтээ эргүүлэн гүйлгээнд оруулахыг хүсдэг.
Тэгвэл нөгөө талд Хэт Зүүний эвслийн удирдагч Жан-Люк Мелоншун 11 хувийн санал авч дөрөвдүгээр байрт жагссан юм. Ноён Мелоншун еврог аврахыг дэмжиж байгаа ч бүсээ чангалах бодлогыг мөн л эсэргүүцсэн мөрийн хөтөлбөртэй сонгуульд орсон. Маринь Лө Пэн ба Жан Люк Мелоншун нарын нийт цуглуулсан санал Н.Саркози, Ф.Олландын хоёрын хэн хэнээс нь илүү гарч байна. Үүнээс харвал хоёрдугаар шатанд ялалтын мэдээ дуулна гэж найдаж буй ноён Ф.Олланд хэрэв еврог аврахаас илүү түүнээс татгалзах тал руу хэлбийвэл цаашид сонгогчдын дэмжлэг хүлээж болох мэт.
Францад ажиглаглагдаж буй еврогоос татгалзах сонгогчдын энэ хандлага удахгүй сонгуулиа хийхээр товлосон орнууд ч ижилхэн байгаа юм. Еврогийн хямралт өвчний хамгийн хүндэрсэн хэлбэр болох Грек гэхэд парламентын сонгуулиа энэ сарын 6-нд буюу Францын сонгуулийн хоёрдугаарт давхцуулан явуулна. Урьдчилсан санал асуулгуудын дүнгээс үзвэл Грект эдийн засгийн хатуу чанд бодлого явуулахыг дэмжиж байгаа Социалистууд болон аядуу Консервативуудын эвсэл тун хүнд ялагдал амсахаар байна. Хүнд ялагдал гэдэг нь одоо байгаагаас 40 гаруй суудал алдаж үнэмлэхүй олонхийн байр сууринаас үл ялиг олонхийн хэмжээнд ирнэ гэсэн үг.
Франц, Грект явагдах сонгуулийн мөнхүү долоо хоногт Италийн зарим хэсэгт бас орон нутгийн сонгууль болох ба одоогийн Засгийн газартаа сэтгэл дундуур байгаагаа ард иргэд нь илэрхийлэх төлөвтэй байна. Тэр ч байтугай Нидерландад бүсээ чангалах бодлогыг хэрэгжүүлснийхээ төлөөсөнд одоогийн Засгийн газар нь саяхан огцорсон билээ. Учир нь, Засгийн газар “Европын эсрэг, Еврогийн эсрэг” гэсэн уриагаар намаа уухайлсан Хэт Барууны “Эрх Чөлөө” намын дэмжлэгийг алдсан юм.
Энэ бүхнээс харвал Европын орнуудын ээлж дараалсан сонгуулийг дагалдан еврогоос татгалзаж, тус тусын мөнгөн тэмдэгтдээ оръё гэдэг санаа бодол хөгшин тивд ноёрхож магадгүй нь. Гэхдээ энэ бол учирч болох хамгийн том аюул хараахан биш. Харин үүнээс үүдээд улс орнуудын Засгийн газар, олон улсын санхүүгийн байгууллага, банкуудыг бүрэн сүйрүүлэхүйц санхүүгийн аварга том хямрал нүүрлэх нь л гол аюул. Гэхдээ үүнийг европчууд бүгд ойлгож мэдэж байгаа учраас сонгуульд ялсан намууд эргээд евро бүсийг дэмжих, хамгаалах тал руу хандаж ч болох юм.
Гэвч энэ бүх ээдрээтэй процесс улс төрчид болон намуудын еврог аврах гэсэн зориг эрмэлзлийг мохоож, цаашид евро бүсийг хэвээр байлгахын тулд зайлшгүй авах ёстой хатуу арга хэмжээнүүдийг шийдвэртэй авч хэрэгжүүлэх хүсэлгүй болгочихож байна. Улс төрөөс жийгдэн гарахыг хүсэхгүй байгаа лидерүүд ард түмнийхээ хүсэл сонирхолд нийцүүлэн, тэдний зүгээс ирэх эсэргүүцлээс эмээж бүс чангалах мэтийн бодлогоосоо ухрахад ч хүрч болох юм. Хэрэв ингэсэн тохиолдолд еврогийн сүйрлийг зүгээр л гараа хумхин сууж байгаад харснаас өөрцгүй хэрэг болох билээ.

Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл