“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО
“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав
С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа
Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө
Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна
Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй
“Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ
С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Б.БААТАРЦОГТ: ЛИЦЕНЗИЙН ХУГАЦАА НЬ ДУУСЧ ХАЙГУУЛЫН КОМПАНИУД ҮҮДЭЭ БАРЬСААР БАЙНА
Уул уурхайн яамны Геологийн бодлогын хэлтсийн дарга Б.Баатарцогтоос геологийн салбарын өнөөгийн байдлын талаар тодрууллаа.
-Өнгөрсөн онд хэдэн орд шинээр нээсэн бэ?
-Ашигт малтмалын газрын геологийн албанаас нарийвчилсан мэдээлэл гардаг. Өнгөрсөн жил ашигт малтмалын 250 орчим ордын нөөцийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хэлэлцсэн. Үүнээс 200 орчим ордын нөөцийг улсын эрдэнэсийн санд бүртгэж авсан.
-Хайгуулын лицензүүдийн хугацаа дуусч байна гэсэн. Одоо олгож эхлэх болов уу?
-Хайгуулын бүх лицензийн хугацаа гурван жилийн дараа дуусна. Нэг ёсондоо тэр үед Монгол Улсад нэг ч хайгуулын лиценз эзэмшигч байхгүй болно гэсэн үг.
Учир нь, хайгуулын лицензийн хамгийн урт хугацаа нь есөн жил байдаг. Үүнээс цааш сунгах боломжгүй.
Тиймээс хайгуулын ажил үндсэндээ зогсоно. Цаашид хайгуулын лиценз олгож эхлэх үү үгүй юу гэдгийг УИХ шийдэх юм. Манай яамнаас Ашигт малтмалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийг санаачлан зохион байгуулж байна. Үүнийг Засгийн газарт танилцуулна. Тэгээд УИХ-д өргөн барих юм.
-Лиценз олгохгүй болохоор хөрөнгө оруулалт нь зогсчихсон байгаа. Тэгэхээр лиценз олгохоос гадна хөрөнгө оруулалт татах ямар арга байна вэ?
-Бид “Төрөөс эрдэс баялгийн талаар баримтлах бодлого”-д тусгаж өгсөн. Геологийн салбар нь уул уурхайн салбараас 15-20 жилийн өмнө явж байх ёстой. Ашигт малтмалын нөөц баялгийг тогтоох ёстой учраас. Тогтоосон нөөцийг хэрхэн үр ашигтай, яаж олборлох вэ гэдэг нь уул уурхайн асуудал болдог. Гэтэл энэ бланс алдагдаад ирэхээр өнөөдөр шинээр орд, илрэл нээгдэх боломж цөөрч байна. Хайгуулын лиценз олгох асуудал юуны түрүүнд тавигдаж буй юм. Олгохдоо нэлээд учиртай цэгцтэй, ил тод, олон нийтийн оролцоотой болгох учиртай. Ийм байгаагүйгээс сүүлийн гурван жилд хайгуулын лиценз олголгүй зогсоосон. Хөрөнгө оруулалт татах, тогтвортой байлгах үүднээс хэд хэдэн зүйл хийх зайлшгүй шаардлага бий. Тухайлбал манай улс геологийн суурь судалгааг үнэн зөв, найдвартай хийх шаардлагатай. Үүнд нутаг дэвсгэрээ бүрэн хамруулах учиртай. Ингэснээр геологийн суурь мэдээлэл дээр хөрөнгө оруулагчид хайгуулын тусгай зөвшөөрөл авч ажилладаг. Мөн эрх зүйн орчны тогтвортой байдал хөрөнгө оруулалтад шууд нөлөөлнө. Ялангуяа тусгай зөвшөөрөл олгох, үүний дараа хайгуул тогтвортой хийх, ил тод байх нөхцөл бүрдүүлэх нь чухал. Энэ орчныг Ашигт малтмалын тухай хуулиар тодорхой хэмжээгээр. Гэхдээ үүнийг боловсронгуй болгох, баялаг бүтээгчдээ дэмжих өөрчлөлт оруулах шаардлага байгаа.
-Монгол орны нутаг дэвсгэрийн хэдэн хувь нь өнөөдөр геологийн судалгаанд хамрагдаад байна вэ?
-Манай орны нутаг дэвсгэрийн 30 орчим хувьд нь 1:50 мянганы геологийн зураглал хийсэн. Үүнийг 2016 онд 40 хувьд хүргэх төлөвлөгөө бий. Энэ судалгаанд зарцуулах хөрөнгө оруулалт санхүүжилтийг нэмж байгаа. Гэвч 40 хувь гэдэг нь чамлалттай. Цаашид үе шаттай нэмэгдүүлж нийт нутгаа хамруулах шаардлагатай юм. Гэхдээ дээрх зураглал бол тийм ч их нарийвчилсан судалгаа биш. Өөрөөр хэлбэл, 500 метр тутамд геологийн судалгаа тодорхой хэмжээгээр хийх л ажил. Үүнийг бүр нарийвчлалтай болгох шаардлага бий. Төрөөс 1:50, 1:200 мянганы суурь судалгаа маш сайн хийж өгөх юм. Тэр нарийвчилсан судалгааг хувийн хөрөнгө оруулагчид өөрсдөө лиценз авч хийх ёстой. Одоогоор 1:200 мянганы зураглалд Монгол орны нутаг дэвсгэр бараг бүрэн хамрагдаад байна. Хийсэн зураглалаа нэгтгэх ажлыг 2016 онд дуусгана.
-Одоо хайгуулын лиценз хэд байна вэ?
-Хайгуулын тусгай зөвшөөрөл жил бүр буурч ирлээ. Тухайлбал, 4-5 мянгад хүрч байсан. Одоогоор хайгуулын 1600 орчим тусгай зөвшөөрөл бий. Энэ тоо цаашид буурна. Хугацаа нь дуусч буй тусгай зөвшөөрөл олон бий. Манай улсад байгаа нийт тусгай зөвшөөрөл нутаг дэвсгэрийн 16 хувийг эзэлж байгаа. Өнөөдөр геологи хайгуулын олон арван компани үүдээ барьж байна. Энэ хэрээр геологичид ажилгүй болж буй юм. Мөн өрөмдлөг, геофизикийн компаниуд, лаборатор зогсонги байдалд орсон.
Уул уурхайн яамны Геологийн бодлогын хэлтсийн дарга Б.Баатарцогтоос геологийн салбарын өнөөгийн байдлын талаар тодрууллаа. -Өнгөрсөн онд хэдэн орд шинээр нээсэн бэ?

Т.Жанцан
0 Сэтгэгдэл