96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
ЦАГИЙН АЖЛЫН ХӨЛС 2000-5000 ТӨГРӨГ БАЙДАГ
Хөдөлмөрийн яам, нийслэлийн Хөдөлмөрийн газар, Монголын Залуучуудын холбоо хамтран “Цагийн ажил” сэдэвтэй хөдөлмөрийн яармагийг зохион байгууллаа. Цагийн ажлын байрны мэдээллийг оюутан залууст мэдээлэх зорилготой зохион байгуулсан эл яармагийн сургаар Монголын залуучуудын холбооны үүдний танхим оюутан залуучуудын хөлд дарагдсан байв. Нийтдээ 20 аж ахуйн нэгж, байгууллага оролцсон яармагт үйлчилгээний салбарынхан тэр дундаа дэлгүүр, ресторан, зоогийн газар, барилгын салбар, олон нийт рүү чиглэсэн үйлчилгээний болон сурталчилгааны байгууллагууд цагийн ажилтан авна хэмээж.
Гэхдээ хамгийн түгээмэл ажлын байр нь зөөгч, сурталчилгааны ажилтан байсан. Зохион байгуулагч МЗХ-ны мэргэжилтэн “Монголд анх удаа оюутан залууст зориулсан цагийн ажлын яармаг зохион байгууллаа. Бид байгууллагуудыг түлхүү оролцуулахыг хичээсэн. Хэдий 20 байгууллага оролцож байгаа ч, оюутнууд маань хайсан ажлаа олно гэдэгт итгэлтэй байна” гэв. Хичээлийнхээ хажуугаар хийх ажил хайсан оюутнууд нэг нэгнээсээ өрсөх шахам бүртгэлийн хуудсаа бөглөн сонирхсон байгууллагын мэдээлэгчид өгч байв. Энэ талаар ШУТИС-ийн оюутан Н.Анар “Би үдээс хойш хийх ажил хийж байгаа. Ямар ч гэсэн зоогийн газарт ажиллая гээд бүртгэлийн хуудас бөглөж байна” гэж ярилаа. Манай улсад цагийн ажилтай холбоотой хууль байдаггүй ч ажилд авч буй компаниуд ажлын ачааллаасаа хамааран цагийн үнэ хөлсийг тогтоодог аж. Харин Хөдөлмөрийн яармагт оролцсон байгууллагууд нэг цагийн ажлын хөлсийг 2000-5000 төгрөгөөр тооцон олгоно гэж онцолсон юм. Ямартай ч, яармагаас харахад 18-24 насныхан илүү цагийн ажил хайдаг аж. Тэр дундаа мэдлэг, мэдээлэл авах боломжтой сурталчилгааны ажлыг илүү сонирхдог байна

Т.Баяр
0 Сэтгэгдэл