Голомт банк ногдол ашиг хуваарилж эхэллээ
Цахилгаан дугуй, мотоцикл (суррон), скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсжээ
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
Т.Даваадалайг баривчилсан шийдвэрийг “Үндэслэл хангалтгүй“ гэх шалтгаанаар хүлээн авахаас татгалзсан
Н.Цэрэнсамбуу: ЭТТ иргэн Г.Хажидмаад нэг тэрбум төгрөг өгөөгүй, энэ бол гүтгэлэг
Баруун бүсийн хурдан морины уралдааныг Завхан аймагт зохион байгуулна
Хуулийн салбарт "цахимжих" ажил эрчимжиж байна
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
“Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн үйл ажиллагаа хэвийн явж байна
БНХАУ-ын нүүрсний зах зээлийн үнэ буурсантай холбоотойгоор эл салбарт үйл ажиллагаа явуулж буй манай дотоодын зарим компаниуд экспортоо түр хугацаагаар зогсоогоод буй. Тэгвэл“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа хэвийн явагдаж БНХАУ руу нүүрсээ тасралтгүй гаргаж байна. Тус компани 2014 оны эхний улирлын байдлаар Цанхийн баруун зүүн уурхайгаас нийт 600 гаруй мянган тонн нүүрс экспортолсны 200 орчим мянган тонн нь “Чалко” компанийн өрөнд шилжжээ. Өнгөрсөн жил тээвэрлэлтийн асуудлаас үүдэн хятадын “Чалко” компанид төлөх өр барагдуулах ажил тодорхой хугацаагаар хойшлогдоод байсан ч “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн удирдлагууд хугацаа алдалгүй тээврийн компаниудтай гэрээ байгуулснаар өнөөдрийн байдлаар Монголын талын 394, Хятадын 52 автомашин тээвэр хийж байна. Тээврийн асуудлыг ийн шийдсэнээр “Чалко” компанид төлөх 140 гаруй сая ам.долларын өрийг ирэх зургадугаар сар гэхэд бүрэн барагдуулж дуусах төлөвлөгөөтэй ажиллаж байгааг компанийн удирдлагууд хэлж байна. “Эрдэнэс-Тавантолгой” ХК өнгөрсөн жил 5.3 сая тонн нүүрс олборлосон бол энэ жил 11 сая тонн нүүрс олборлох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм.

0 Сэтгэгдэл