Голомт банк ногдол ашиг хуваарилж эхэллээ
Цахилгаан дугуй, мотоцикл (суррон), скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсжээ
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
Т.Даваадалайг баривчилсан шийдвэрийг “Үндэслэл хангалтгүй“ гэх шалтгаанаар хүлээн авахаас татгалзсан
Н.Цэрэнсамбуу: ЭТТ иргэн Г.Хажидмаад нэг тэрбум төгрөг өгөөгүй, энэ бол гүтгэлэг
Баруун бүсийн хурдан морины уралдааныг Завхан аймагт зохион байгуулна
Хуулийн салбарт "цахимжих" ажил эрчимжиж байна
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
АЙМГИЙН УДИРДЛАГУУД “ЭРҮҮЛ ӨРХ” АЯНЫ ЯВЦТАЙ ТАНИЛЦАВ
Аймгийн эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 2.1.8 дахь заалтыг хэрэгжүүлэх, Аймгийн Засаг даргын 2014 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн 101 дүгээр захирамжаар “Эрүүл өрх” аяны хүрээнд урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгууллаа. Уг арга хэмжээ нь Аймгийн нийт хүн амыг төрөлжсөн мэргэжлийн эмч нарын урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, эрүүл мэндийн байдлыг үнэлэн, мэргэжлийн эмчийн хяналтанд авч цаашид эрүүлжүүлэх ажлыг хамтран зохион байгуулахад гол зорилго нь оршиж байгаа аж.
Энэ хүрээнд бүх нийтийн урьдчилан сэргийлэх үзлэгт багийн бүх иргэдийг бүрэн хамруулахыг бүх шатны засаг дарга нарт үүрэг болгосон байна. Эхний ээлжинд 5, 3, 6 дугаар багийн иргэд үзлэгт хамрагдах тул иргэд өөрийн харьяа дүүргийн Эрүүл мэндийн төвд хандсанаар төрөөс үзүүлж байгаа үнэ төлбөргүй үзлэгт хамрагдах боломжтой юм. Дээрх үйлчилгээнд хамрагдсан иргэд төрөөс үзүүлж буй тус арга хэмээнд талархаж байгаагаа илэрхийлж байв.

0 Сэтгэгдэл