Голомт банк ногдол ашиг хуваарилж эхэллээ
Цахилгаан дугуй, мотоцикл (суррон), скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсжээ
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
Т.Даваадалайг баривчилсан шийдвэрийг “Үндэслэл хангалтгүй“ гэх шалтгаанаар хүлээн авахаас татгалзсан
Н.Цэрэнсамбуу: ЭТТ иргэн Г.Хажидмаад нэг тэрбум төгрөг өгөөгүй, энэ бол гүтгэлэг
Баруун бүсийн хурдан морины уралдааныг Завхан аймагт зохион байгуулна
Хуулийн салбарт "цахимжих" ажил эрчимжиж байна
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
ЭРДЭНЭТ ХОТОД БАЯНХОНГОР АЙМГИЙН УУГУУЛ 3000 ОРЧИМ ИРГЭн АМЬДАРЧ БАЙНА
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг нутгийн зөвлөлийн уулзалт, золголтыг Орхон аймагт зохион байгууллаа. Уулзалтыг Баянхонгор аймгийн ИТХ, ЗДТГ, Эрдэнэт хот дахь Баянхонгор аймгийн нутгийн зөвлөл хамтран зохион байгуулав. Уг арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Д.Ширмэн, аймгийн Засаг даргын орлогч Д.Ганбаяр нараар ахлуулсан 20 гаруй хүний бүрэлдэхүүн, мөн Орхон сумд суугаа Хонгор нутгийн уугуул иргэд оролцсон байна.
Золголтод Дуучин Э.Энх-Эрдэнэ тэргүүтэй залуу уран бүтээлчид болон Эрдэнэт хотод суугаа нутгийн зон олон ЕБС-ийн сурагчид ая дуугаа өргөж, “Хонгорын хурд” МСУХ-ны тэргүүн Д.Мөнх-Эрдэнэ нутгийн зон олонд зориулж, Говийн бүсийн их хурд уралдааны зохион байгуулалтын талаарх мэдээллийг хүргэсэн байна. Баянхонгор аймгийн төв Гандангийн тэргүүн хамба н.Баянжаргал, Энэтхэг улсад суугаа Гэгээнтэний зөвлөх н.Ванданцэрэн нар засал, ном айлдсан аж.
Эрдэнэт хотын Орхон сумд Баянхонгорын уугуул 3000 орчим иргэн 500 гаруй айл өрх оршин суудаг. Нутгийн зөвлөлөөс Шинэ жил, Сар шинийн баярт үйл явдлуудыг хамтдаа цуглан тэмдэглэдэг гэдгийг Нутгийн зөвлөлийн дарга, Монгол Улсын зөвлөх инженер Т.Ринчинжүгдэр энэ үеэр дуулгасан аж. Эрдэнэтчүүд 2014.07.22-26 ны өдрүүдэд зохион байгуулагдах Даншиг наадамд өргөн бүрэлдэхүүнтэй оролцоно гэдгээ илэрхийлсэн байна.

0 Сэтгэгдэл