Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Чингис хааны байлдан дагуулалтыг цаг агаар хүртэл ивээжээ
Чингис хааны их байлдан дагуулалтын нэг нууц нь цаг агаар байжээ хэмээн Баруун Виржиниягийн их сургуулийн судлаач Эми Хессл өөрийн хийсэн судалгаанд үндэслэн мэдэгджээ. Чингис хааны эзэнт гүрэн ид өргөжин тэлсэн 1211-1225 онд Монгол нутгаар цаг агаар ер бусын тааламжтай, бороо хур ихтэй байсан нь өвс ногооны гарцад нөлөөлж, улмаар морьд нь хүч тамир сайн авахад нөлөөлсөн хэмээн судлаачид үзжээ. Судлаачдын таамаглаж буйгаар 1180-1190 онд Монголд ган гачиг тохиож байсан бол 1210-аад оноос бороо хур элбэгшиж, Монголын эзэнт гүрний аж амьдрал дэгжин дээшлэхэд их түлхэц болсон гэнэ. Баруун Виржиниягийн их сургууль болон Колумбиагийн их сургуулийн судлаачид эрт үеийн моддыг судлах явцдаа ийм дүгнэлтэд хүрсэн юм байна.
Чингис хааны их байлдан дагуулалтын нэг нууц нь цаг агаар байжээ хэмээн Баруун Виржиниягийн их сургуулийн судлаач Эми Хессл өөрийн хийсэн судалгаанд үндэслэн мэдэгджээ. Чингис хааны эзэнт гүрэн ид өргөжин тэлсэн 1211-1225 онд Монгол нутгаар цаг агаар ер бусын тааламжтай, бороо хур ихтэй байсан нь өвс ногооны гарцад нөлөөлж, улмаар морьд нь хүч тамир сайн авахад нөлөөлсөн хэмээн судлаачид үзжээ. Судлаачдын таамаглаж буйгаар 1180-1190 онд Монголд ган гачиг тохиож байсан бол 1210-аад оноос бороо хур элбэгшиж, Монголын эзэнт гүрний аж амьдрал дэгжин дээшлэхэд их түлхэц болсон гэнэ. Баруун Виржиниягийн их сургууль болон Колумбиагийн их сургуулийн судлаачид эрт үеийн моддыг судлах явцдаа ийм дүгнэлтэд хүрсэн юм байна. Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























