БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
С.Оюун сайд ”Арева” групптэй ямар ”сүлбээтэй” вэ
Францын “Арева” группийн Монгол дахь салбар “Арева Монгол” компанийн охин компани болох “Кожеговь” Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт ураны хайгуул хийж байгаатай холбоотой дуулиан шуугаин хэвлэл мэдээлэл хийгээд нутгийн иргэдийн дунд тасрахгүй байна. Хэдийгээр одоогоор хайгуулын ажил зогссон ч хаврын урь орохоор ажлаа сурагтай байсан юм. Уурхайн олборололт эхлэх гэж байна хэмээн нутгийн иргэд хардаж байгаа нь оргүй ч зүйл биш бололтой. Учир юу гэвэл, “Кожеговь” компанийн туслан гүйцэтгэгч “Орд гео” компани өнгөрсөн намраас олборололтод зориулсан тоног төхөөрөмж, өрөм нөөцөлж эхэлсэн гэдгийг эх сурвалжууд хэлж байсан. Ер нь өнгөрсөн намраас Монгол Улсын Засгийн газар, Цөмийн энергийн газар ч ураныг ашиглахаа нуухаа байсан. Ерөнхий сайд ч эрдэмтэн мэргэд, багш нар цөмийн талаар нийгэмд эерэг сэтгэлгээ төрүүлэх талаар ажил хий, зөв талаас нь тайлбарла гэж салбарынхандаа анхааруулж, багахан чимхээд авсан. Н.Алтанхуягийн энэ хэлсэн үгийн дараагаар Монгол Улс цөмийн эрчим хүчийг дэмжиж уран олборлох нь нийгэмд ил болсон юм. Түүнчлэн “Арева” компанийнхан хэвлэл мэдээллийнхнийг дагуулан Казахстанд байх ураны ордыг танилцуулсан нь олборлолтоо эхлэх гэж байгааг нь гэрчилнэ.
Тэгвэл өнөөдөр олон нийтийн мэдээллийн сүлжээгээр ийм бичиг тархах болов. Энэ албан бичгийн он сарыг харвал өнөөдрийнх гэдэг нь илхэн.


Тэгвэл өнөөдөр олон нийтийн мэдээллийн сүлжээгээр ийм бичиг тархах болов. Энэ албан бичгийн он сарыг харвал өнөөдрийнх гэдэг нь илхэн.


0 Сэтгэгдэл
























