Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Баянзүрхийн аварга сагсчид Польшийн Плоцк хотод тоглоно
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын 2013-2014 оны хичээлийн жилийн сагсан бөмбөгийн лигийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн сарын 3-наас дүүргийн хэмжээнд эхэлсэн билээ. Энэхүү тэмцээний нээлтийн арга хэмжээ өчигдөр болсон бөгөөд Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга Ц.Батхүү, Засаг дарга Д.Пүрэвдаваа, орлогч дарга Т.Баясах, Т.Батцогт, Засаг даргын зөвлөх Ш.Батхишиг, Тамгын газрын дарга Б.Амартүвшин, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана, Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Бадар-Ууган, Монголын олимпын хорооны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, Монгол Улсаас Польш улсад суугаа өргөмжит консул Д.Ганхуяг болон албаны бусад хүн оролцлоо.
Анх удаагаа зохион байгуулагдаж буй уг тэмцээн нь сурагчдын бие бялдрыг хөгжүүлэх, биеийн тамирын боловсрол олгох, сагсан бөмбөгийн спортыг сурталчлах, ур чадварыг дээшлүүлэх, шинэ залуу тамирчдыг сонгон шалгаруулах зорилготой аж. Түүнчлэн тэмцээний аваргууд Польш улсын Плоцк хотноо нөхөрсөг тэмцээнд оролцох эрхтэй болж байгаа юм.
Тэмцээнийг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монголын Биеийн Тамир Спорт Сонирхогчдын Холбоо, Монголын Спортын Шүүгчдийн Холбоо хамтран зохион байгуулж байна. Дашрамд сонирхуулахад, тус тэмцээн нь 2014 оны хоёрдугаар сарын 15-наас тавдугаар сарын 10-ныг хүртэлх хугацаанд зохион байгуулагдана. Тамирчдад зориулан 97 сургуулийн сурагчид болон Мотив хамтлаг, реппер Gee нар ая дуугаа өргөж, мэндчилсэн юм.
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын 2013-2014 оны хичээлийн жилийн сагсан бөмбөгийн лигийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн сарын 3-наас дүүргийн хэмжээнд эхэлсэн билээ. Энэхүү тэмцээний нээлтийн арга хэмжээ өчигдөр болсон бөгөөд Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга Ц.Батхүү, Засаг дарга Д.Пүрэвдаваа, орлогч дарга Т.Баясах, Т.Батцогт, Засаг даргын зөвлөх Ш.Батхишиг, Тамгын газрын дарга Б.Амартүвшин, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана, Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Бадар-Ууган, Монголын олимпын хорооны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, Монгол Улсаас Польш улсад суугаа өргөмжит консул Д.Ганхуяг болон албаны бусад хүн оролцлоо.Анх удаагаа зохион байгуулагдаж буй уг тэмцээн нь сурагчдын бие бялдрыг хөгжүүлэх, биеийн тамирын боловсрол олгох, сагсан бөмбөгийн спортыг сурталчлах, ур чадварыг дээшлүүлэх, шинэ залуу тамирчдыг сонгон шалгаруулах зорилготой аж. Түүнчлэн тэмцээний аваргууд Польш улсын Плоцк хотноо нөхөрсөг тэмцээнд оролцох эрхтэй болж байгаа юм.
Тэмцээнийг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монголын Биеийн Тамир Спорт Сонирхогчдын Холбоо, Монголын Спортын Шүүгчдийн Холбоо хамтран зохион байгуулж байна. Дашрамд сонирхуулахад, тус тэмцээн нь 2014 оны хоёрдугаар сарын 15-наас тавдугаар сарын 10-ныг хүртэлх хугацаанд зохион байгуулагдана. Тамирчдад зориулан 97 сургуулийн сурагчид болон Мотив хамтлаг, реппер Gee нар ая дуугаа өргөж, мэндчилсэн юм.
0 Сэтгэгдэл
























