Голомт банк ногдол ашиг хуваарилж эхэллээ
Цахилгаан дугуй, мотоцикл (суррон), скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсжээ
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
Т.Даваадалайг баривчилсан шийдвэрийг “Үндэслэл хангалтгүй“ гэх шалтгаанаар хүлээн авахаас татгалзсан
Н.Цэрэнсамбуу: ЭТТ иргэн Г.Хажидмаад нэг тэрбум төгрөг өгөөгүй, энэ бол гүтгэлэг
Баруун бүсийн хурдан морины уралдааныг Завхан аймагт зохион байгуулна
Хуулийн салбарт "цахимжих" ажил эрчимжиж байна
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
Петрочайнагийн нефтийн талбайд гал гарчээ
Дорнод аймаг дахь Петрочайна дачин тамсаг компанийн нефть олборлолтын 19-р талбайд гал түймэр гарснаас тээврийн машинууд нь шатаж, хүний амь үрэгджээ. Гал түймэр өчигдөр оройн 20 цагийн үед гарч, долоон автомашин шатсан байна. Гал түймрийн дуудлагын дагуу Дорнод аймгийн төвөөс Онцгой байдал, цагдаа, прокурор, мэргэжлийн хяналт, гаалийн байгууллагын мэргэжилтнүүд түймрийн газарт очиж ажилласан байна. Нефть ачсан машинууд дэлбэрэх аюултай байсан тул хориглолтын бүс тогтоож, гал сөнөөгчид ойртох боломжгүй байсан ч, эцэст нь галыг бүрэн унтраажээ. Эдгээр тээврийн машиныг барьж байсан 2-3 хятад жолооч нас барсан байж болзошгүй гэдэг мэдээлэл байна.
Петрочайна дачин тамсаг компани өнгөрсөн сараас нефтиэ тээвэрлэж эхэлсэн. Тэд БНХАУ-д байрлаж буй хүлээн авагч компанийнхаа байрлал, ажлын цаг зэргээс шалтгаалан оройн цагаар тээврээ хийж байжээ.
Дорнод аймаг дахь Петрочайна дачин тамсаг компанийн нефть олборлолтын 19-р талбайд гал түймэр гарснаас тээврийн машинууд нь шатаж, хүний амь үрэгджээ. Гал түймэр өчигдөр оройн 20 цагийн үед гарч, долоон автомашин шатсан байна. Гал түймрийн дуудлагын дагуу Дорнод аймгийн төвөөс Онцгой байдал, цагдаа, прокурор, мэргэжлийн хяналт, гаалийн байгууллагын мэргэжилтнүүд түймрийн газарт очиж ажилласан байна. Нефть ачсан машинууд дэлбэрэх аюултай байсан тул хориглолтын бүс тогтоож, гал сөнөөгчид ойртох боломжгүй байсан ч, эцэст нь галыг бүрэн унтраажээ. Эдгээр тээврийн машиныг барьж байсан 2-3 хятад жолооч нас барсан байж болзошгүй гэдэг мэдээлэл байна. Петрочайна дачин тамсаг компани өнгөрсөн сараас нефтиэ тээвэрлэж эхэлсэн. Тэд БНХАУ-д байрлаж буй хүлээн авагч компанийнхаа байрлал, ажлын цаг зэргээс шалтгаалан оройн цагаар тээврээ хийж байжээ.
0 Сэтгэгдэл
























