Голомт банк ногдол ашиг хуваарилж эхэллээ
Цахилгаан дугуй, мотоцикл (суррон), скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсжээ
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
Т.Даваадалайг баривчилсан шийдвэрийг “Үндэслэл хангалтгүй“ гэх шалтгаанаар хүлээн авахаас татгалзсан
Н.Цэрэнсамбуу: ЭТТ иргэн Г.Хажидмаад нэг тэрбум төгрөг өгөөгүй, энэ бол гүтгэлэг
Баруун бүсийн хурдан морины уралдааныг Завхан аймагт зохион байгуулна
Хуулийн салбарт "цахимжих" ажил эрчимжиж байна
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
“Охин үрээ хайрлая” анхдугаар зөвлөгөөн боллоо
Охид бол ирээдүйн ээжүүд. Тиймээс тэднийг багаас нь гэр бүлийн орчинд зөв хүмүүжүүлж эцэг эх нь нь сайн үлгэр дууриалал үзүүлэх нь чухал. Энэ зорилтыг хэрэгжүүлэх томоохон ажил болгож, Өмнөговь аймгийнхан “Охин үрээ хайрлая” нэртэй анхны зөвлөгөөнийг амжилттай зохион байгууллаа.
2014 оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан холбогдох байгууллагуудаас нэлээд ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаагийн нэг нь энэ байлаа. Аймгийн ЗДТГ, ХГБХХ-ээс хамтарч зохион байгуулсан энэхүү арга хэмжээг Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан зохиосноороо онцлог.
Нийгмийн судалгаанаас үзэхэд охид ээжтэйгээ илүү ярилцаж, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс охидод үрт тохиолддог асуудал бүрийг анхаарах, ирээдүйн амьдралд нь санаа тавьж, цаашлаад өрхийн гишүүн бүрийн үүрэг хариуцлагагыг нэмэгдүүлэхэд энэ удаагийн зөвлөгөөний гол зорилго нь чиглэгджээ.
Сүүлийн жилүүдэд орон нутаг хөгжиж дэвшихийн хэрээр түүнийг дагасан гэмт хэргийн сөрөг үр дагаврууд ч тулгарч байгааг албаны хүмүүс хэлж байгаа юм.
Чуулганаас гарсан цаашид хэрэгжүүлэх олон асуудал байгааг холбогдох байгууллагууд анхаарч ажиллана гэдгийг хэлж байлаа. Хамгийн гол нь энэхүү зөвлөгөөнөөр дамжуулан охид, ээжүүд, цаашлаад гэр бүлд нөлөөлөл үүсгэж тодорхой үр дүн гаргах нь чухал юм. Өмнө жилүүдэд холбогдох байгууллагуудаас зөвхөн эмэгтэйчүүдийн чуулган гэж зохион байгуулдаг байсан. Харин энэ удаад сум бүрийн төлөөлөл болсон ээжүүд охидоо дагуулж ирж хамтдаа оролцож байгаа нь анхных юм. Цаашид энэ арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болжээ.

0 Сэтгэгдэл