Голомт банк ногдол ашиг хуваарилж эхэллээ
Цахилгаан дугуй, мотоцикл (суррон), скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсжээ
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
Т.Даваадалайг баривчилсан шийдвэрийг “Үндэслэл хангалтгүй“ гэх шалтгаанаар хүлээн авахаас татгалзсан
Н.Цэрэнсамбуу: ЭТТ иргэн Г.Хажидмаад нэг тэрбум төгрөг өгөөгүй, энэ бол гүтгэлэг
Баруун бүсийн хурдан морины уралдааныг Завхан аймагт зохион байгуулна
Хуулийн салбарт "цахимжих" ажил эрчимжиж байна
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
Дорноговь аймгийн Даланжаргалан суманд шүлхийн голомт шинээр илэрчээ
Нийслэлийн Онцгой байдлын газрын мэдээгээр өнөөдрийн байдлаар Сүхбаатар, Хэнтий, Дорноговь аймгийн 13 суманд мал амьтны гоц халдварт шүлхий өвчнөөр 3328 үхэр шүлхий өвчнөөр өвчилснөөс бүгдийг нь зориудаар устгаж, дээрх аймгуудын 3 226 248 толгой малд урьдчилсан сэргийлэх вакцин хийжээ. 3 сарын 6-нд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын төвөөс баруун тийш 35 км газарт 5 өрхийн 21 үхэрт шүлхий өвчний сэжиг шинээр илэрч, тус суманд хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. Шүлхий өвчнөөр өвчилсөн малын тоо өнгөрсөн 14 хоногт өдөрт дунджаар 100-110 толгой малаар нэмэгдэж байсан бол өнөөдрийн байдлаар 10-20 толгой мал болж буурах хандлагатай болжээ. Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт шинээр үүссэн голомт нь нийслэлийн Багахангай дүүргээс 225 км-ийн зайтай юм. Нийслэлд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Хэрлэн, Багахангай, Тэрэлжийн уулзвар, Налайхын 4-р зөрлөг Баянзүрх, Яармаг, Био, Эмээлт, Баруун турууны товчоодод ариутгал халдваргүйжүүлэлт, хяналт шалгалтын 9 цэг ажиллаж байгаагаас гадна өнөөдрийн байдлаар 9 дүүргийн 253 610 толгой малд урьдчилан сэргийлэх вакцин хийжээ. Нийслэлийн хэмжээнд 298 767 толгой малд вакцин хийх бөгөөд вакцинжуулалтын явц 84,9 хувьтай байна.

0 Сэтгэгдэл