Голомт банк ногдол ашиг хуваарилж эхэллээ
Цахилгаан дугуй, мотоцикл (суррон), скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсжээ
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
Т.Даваадалайг баривчилсан шийдвэрийг “Үндэслэл хангалтгүй“ гэх шалтгаанаар хүлээн авахаас татгалзсан
Н.Цэрэнсамбуу: ЭТТ иргэн Г.Хажидмаад нэг тэрбум төгрөг өгөөгүй, энэ бол гүтгэлэг
Баруун бүсийн хурдан морины уралдааныг Завхан аймагт зохион байгуулна
Хуулийн салбарт "цахимжих" ажил эрчимжиж байна
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
Ц.Мөнхбаярын хэргийг С.Баярцогтын ОФФШОР данстай харьцуулав
УИХ-ын гишүүн Г.Уянга, Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний зохицуулагч Я.Цэрэнханд, “Гал үндэстэн” холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Энхбаяр нар хэвлэлийнхэнд хандлаа. Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаяр нарт анхан шатны шүүхээс 21.6 жилийн ял оноосон нь хатуу шийдвэр гэв.
Шүүх хурал өнгөрсөн нэгдүгээр сард болсон бөгөөд давж заалдах гомдол Нийслэлийн шүүхэд ирсэн байх ёстой ч хүлээгдэж байгаа аж. УИХ-ын гишүүн Г.Уянга уг хэрэгт анхнаас нь анхаарал хандуулж, Ц.Мөнхбаярыг батлан даалтад авах хүсэлт гаргаж байсан юм. Тэрээр “Ц.Мөнхбаяр нартай уулзах гээд зөвшөөрөл авч чадахгүй байна. Шүүгч М.Алдар зөвшөөрөл олгохгүй байгаа. Ямар хууль эрх зүйн үндэслэлээр уулзах зөвшөөрөл өгөхгүй байгаагаа хэлдэггүй. Ц.Мөнхбаяр нарт 22 жилийн ял оноосон нь ахадсан зүйл. Ц.Мөнхбаяр Монголын төрийн харж чадахгүй байгаа үйлийг 10 жилийн турш хийж, түүчээлж явсан. Оюу толгойн гэрээг алдаатай хийсэн, гадаадад данс нээж эх үүсвэр нь тодорхойгүй мөнгө байршуулсан УИХ-ын гишүүнд ямар хариуцлага тооцсон билээ гэдгийг бодох ёстой. Монголын газар нутагтай холбоотой энэ хоёр хэргийг харьцуулж шударга ёсыг нэхэх хэрэгтэй. Газар нутгаа зарсан хүмүүст ямар ял оноосон билээ, газар шорооныхоо төлөө тэмцсэн Ц.Мөнхбаяр нарт ямар ял өгөв гэдгийг харьцуулж бодох ёстой” гэв. Жилийн өмнөхөн УИХ-ын гишүүн С.Баярцогт оффшор бүс буюу Швейцарийн банкинд нууц данстай байсан нь нийтэд дэлгэгдэж багагүй шуугиан тарьсан. Сангийн сайдаар ажиллаж байхдаа тэрээр Оюу толгойн гэрээг гардаж хийсэн учир дансандаа сая ам.доллартай байгаа гэсэн хардлага нийгэмд бий. Тэгвэл “урт нэртэй” хуулийг УИХ-аар хэлэлцэхийг эсэргүүцэж, газар шорооныхоо төлөө тэмцлээ илэрхийлж Төрийн ордон руу гар бөмбөг шидэж, хий буудсаны төлөө Ц.Мөнхбаяр нарт 21.6 жилийн ял өгөөд байгаа юм. Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний зохицуулагч Я.Цэрэнханд “Дээрээс “хүлээж бай” гэсэн даалгавар ирсэн учраас хэрэг нь Нийслэлийн шүүхэд шилжиж ирэхгүй байгаа. Улсын ерөнхий прокурор, Нийслэлийн прокурорын орлогч нар хэвлэлийнхэнд “Ц.Мөнхбаяр нарт оноосон ялын хугацаа цөөдөж байгаа, хөнгөн хэлбэрт үзэж байна” гэсэн нь дараагийн шатны шүүхийн шийдвэрт нөлөөлөхийг оролдсон үйлдэл” гэж байр сууриа илэрхийлэв. “Гал үндэстэн” холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Энхбаяр үүнтэй санал нэгдэж байгаа гэлээ. Үүнээс гадна Ц.Мөнхбаяр нар Төрийн бус байгууллагын нэрээр 67 сая төгрөг бусдаас авсаныг тогтоосон гэж байгааг анхан шатны шүүх хэрэгсээгүй байхад прокурор дахин шалгаж буй нь зохисгүй зүйл гэж тайлбарлалаа.
Баярцогтыг эх орноосоо урвасан тул хаа дайралдсан газар нь буудаж устгах хэрэгтэй

0 Сэтгэгдэл
zochin
bayartsogt tegvel tsaaziin yaltai yum baina shdee
2014.03.13
2014.03.11