96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
НҮБ-ын Хүнс, ХАА-н байгууллагын хурал эхэллээ НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн 32 дугаар бага хурал нийслэл Улаан
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн 32 дугаар бага хурал нийслэл Улаанбаатар хотноо өнөөдөр эхэллээ.
Хурлаар Ази, Номхон далайн бүс нутгийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд тулгамдаж буй асуудал, тогтвортой хөгжил, хүнс, хөдөө аж ахуйн өнөөгийн байдал болон Мянганы хөгжлийн зорилтуудын нэг “Өлсгөлөнг 50 хувиар бууруулах зорилт” энэ бүс нутагт хэрхэн хэрэгжиж байгаа, малын бэлчээр, ойг нөхөн сэргээх, бүс нутагт байгаль орчинд ээлтэй ХАА-н үйлдвэрлэлийн арга туршлагыг дэлгэрүүлэх, номхон далайн арлын болон далайд гарцгүй улсуудын хүнсний аюулгүй байдлыг сайжруулах, хоол хүнсний тэжээллэг чанарыг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг дөрөв хоногийн турш хэлэлцэх юм байна.
Бага хуралд Ази, Номхон далайн бүсийн 40 гаруй орныг төлөөлж хүнс, хөдөө аж ахуй, ой, загас агнуурын асуудал хариуцсан сайд нар ирээд байгаа юм. Энэ удаагийн хуралд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий захирал Хосе Грациано да Силва оролцож байгаа ажээ.
Чуулганыг нээж, Монгол Улсын Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга үг хэллээ.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн 32 дугаар бага хурал нийслэл Улаанбаатар хотноо өнөөдөр эхэллээ. Хурлаар Ази, Номхон далайн бүс нутгийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд тулгамдаж буй асуудал, тогтвортой хөгжил, хүнс, хөдөө аж ахуйн өнөөгийн байдал болон Мянганы хөгжлийн зорилтуудын нэг “Өлсгөлөнг 50 хувиар бууруулах зорилт” энэ бүс нутагт хэрхэн хэрэгжиж байгаа, малын бэлчээр, ойг нөхөн сэргээх, бүс нутагт байгаль орчинд ээлтэй ХАА-н үйлдвэрлэлийн арга туршлагыг дэлгэрүүлэх, номхон далайн арлын болон далайд гарцгүй улсуудын хүнсний аюулгүй байдлыг сайжруулах, хоол хүнсний тэжээллэг чанарыг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг дөрөв хоногийн турш хэлэлцэх юм байна.
Бага хуралд Ази, Номхон далайн бүсийн 40 гаруй орныг төлөөлж хүнс, хөдөө аж ахуй, ой, загас агнуурын асуудал хариуцсан сайд нар ирээд байгаа юм. Энэ удаагийн хуралд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий захирал Хосе Грациано да Силва оролцож байгаа ажээ.
Чуулганыг нээж, Монгол Улсын Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга үг хэллээ.
0 Сэтгэгдэл
























