Нийслэлийн нутаг дэвсгэр хуурайшилтын “дунд” зэрэгтэй байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Голомт банк ногдол ашиг хуваарилж эхэллээ
Цахилгаан дугуй, мотоцикл (суррон), скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсжээ
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
Т.Даваадалайг баривчилсан шийдвэрийг “Үндэслэл хангалтгүй“ гэх шалтгаанаар хүлээн авахаас татгалзсан
Н.Цэрэнсамбуу: ЭТТ иргэн Г.Хажидмаад нэг тэрбум төгрөг өгөөгүй, энэ бол гүтгэлэг
Баруун бүсийн хурдан морины уралдааныг Завхан аймагт зохион байгуулна
“Хорека Улаанбаатар-2014” үзэсгэлэн болно

Нийслэлийн Засаг дарга “Хорека Улаанбаатар-2014” үзэсгэлэн, “Найрсаг Улаанбаатар” олон улсын тэмцээн зохион байгуулах тухай А/144 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу “Хорека Улаанбаатар-2014” үзэсгэлэн, зочид буудал, зочлох үйлчилгээний салбарын мэргэжлийн аварга шалгаруулах “Найрсаг Улаанбаатар” олон улсын тэмцээнийг 2014 оны 4-р сарын 04-06-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулна.
Энэхүү үзэсгэлэн нь үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, импортын бүтээгдэхүүнийг орлох чадвартай дотоодын бүтээгдэхүүнээр аялал жуулчлал, зочид буудал, зочлох үйлчилгээний салбарын хэрэгцээг хангах, аялал жуулчлалын салбарын бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг сурталчлах, хэрэглэгч үйлдвэрлэгчийг холбох, хамтын ажиллагааны гэрээ хэлцэл байгуулах боломжийг бүрдүүлэх зорилготой юм.
Нийслэлийн Засаг даргын үүргээр “Хорека Улаанбаатар-2014” үзэсгэлэн, зочид буудал, зочлох үйлчилгээний салбарын мэргэжлийн аварга шалгаруулах “Найрсаг Улаанбаатар” олон улсын тэмцээнийг Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Зочид буудлуудын холбоо хамтран зохион байгуулна. “Найрсаг Улаанбаатар” олон улсын тэмцээнийг зохион байгуулахад шаардагдах 39,845,000 төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхээр боллоо.

0 Сэтгэгдэл