Нийслэлийн нутаг дэвсгэр хуурайшилтын “дунд” зэрэгтэй байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Голомт банк ногдол ашиг хуваарилж эхэллээ
Цахилгаан дугуй, мотоцикл (суррон), скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсжээ
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
Т.Даваадалайг баривчилсан шийдвэрийг “Үндэслэл хангалтгүй“ гэх шалтгаанаар хүлээн авахаас татгалзсан
Н.Цэрэнсамбуу: ЭТТ иргэн Г.Хажидмаад нэг тэрбум төгрөг өгөөгүй, энэ бол гүтгэлэг
Баруун бүсийн хурдан морины уралдааныг Завхан аймагт зохион байгуулна
Орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлнэ
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар “Нийслэлийн орон сууцны корпорац”- байгуулахаар төлөвлөж байгаа. Тэгвэл Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадрал, холбогдох албаныхны хамт Австрийн “Bilfinger Bohr-und Rohrtechnik” компанийн дэд бүтцийн чиглэлийн дэвшилтэт технологийн талаарх мэдээллийг өчигдөр сонссон юм. Австрийн инженер Karl Tretller “Монголын нөхцөлд нүүрсийг хийн технологид шилжүүлэн цахилгаан станц барих боломжтойг дуулгахын сацуу олон жил болсон хуучны орон сууцыг нураалгүйгээр гаднаас нь перлит ашиглан шавардан дулаалах боломжтой. Ингэснээр барилгын насжилт нэмэгдэн үл хөрөнгийн үнэ цэнэ нэмэгдэх давуу талтай” хэмээлээ. Харин нийслэлийн Засаг дарга “Орон сууцны 30 хувийн урьдчилгаа мөнгө өгөх хуримтлалгүй, моргейжийн зээлд хамрагдаж чадахгүй байгаа иргэддээ зориулж нийслэлээс орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Энэ нь, орон сууцны даатгалын шинэ системийн эхлэл болно. Орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд дэд бүтэц инженерийн шугам сүлжээний дэлхийн шинэ дэвшилтэт техник технологийг Монголдоо нэвтрүүлэх хэрэгтэй байна” гэв.
0 Сэтгэгдэл
























