Нийслэлийн нутаг дэвсгэр хуурайшилтын “дунд” зэрэгтэй байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Голомт банк ногдол ашиг хуваарилж эхэллээ
Цахилгаан дугуй, мотоцикл (суррон), скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсжээ
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
Т.Даваадалайг баривчилсан шийдвэрийг “Үндэслэл хангалтгүй“ гэх шалтгаанаар хүлээн авахаас татгалзсан
Н.Цэрэнсамбуу: ЭТТ иргэн Г.Хажидмаад нэг тэрбум төгрөг өгөөгүй, энэ бол гүтгэлэг
Баруун бүсийн хурдан морины уралдааныг Завхан аймагт зохион байгуулна
Америкийн эмч нар ДОХ-той төрсөн хүүхдийг бүрэн эмчилжээ

Америкийн эмч нар ХДХВ-ийн халдвартай эхээс төрсөн хүүхдийг амжилттай эмчилж бүрэн эдгээсэн хоёр дахь тохиолдол гарлаа гэж Би-би-би мэдээллээ.
Эх хүүхдийн нэрийг хэлээгүй эх сурвалжийн мэдээгээр хүүхдийг эхээс төрөөд дөрвөн цаг болж байхад нь вирусын эсрэг бэлдмэл өгсөн байна. Ингээд хүүхэд есөн сартай болохдоо ХДХВ-ийн ямар ч халдваргүй болсон нь шинжилгэээгээр илэрчээ.
Жон Хопкинсын Их сургуулийн хүүхдийн эмч доктор Дебра Перс хүүхдийн цусны найрлагад халдварын ямар ч вирус илрээгүй гэсэн байна. Гэхдээ хүүхдэд урьдын адил вирусын эсрэг гурван бэлдмэлийг бүтэн курсээр хэрэглэнэ гэжээ.
Өнгөрсөн 2013 онд америкийн эмч нар Миссисипи мужид ХДХВ-ийн халдвартай эхээс төрсөн охиныг бүрэн эдгээсэн юм. Охиныг төрсний нь дараа 30 цаг болоод вирусын эсрэг эм бэлдмэл өгсөн бол жил хагасын дараа охин бүрэн эрүүл болсон юм.
ДОХ-ын халдвар нь бэлгийн замаар, дохорын цусаар, тарилгын хэрэгсэл болон мэсээр халдварлахын зэрэгцээ халдвартай эхээс төрсөн хүүхэд халдвар тээж төрдөг гэдэг юм.
aztai

0 Сэтгэгдэл
2014.03.06